Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Жагсаалын үеэр цагдаагийн 13 алба хаагч гэмтсэнээс нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 25 секунд

Сүхбаатарын талбайд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан бүртгэлгүй, жагсаал цуглааны үед цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн. Дээрх жагсаал, цуглааны үед жагсаалд оролцсон иргэдийн эсэргүүцлийн үед цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 13 алба хаагч биедээ гэмтэл авч, үүнээс 12 алба хаагч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1 алба хаагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Тухайлбал, алба хаагчид гар, хөл, толгой, цээжиндээ гэмтэл авч хавдсан, зулгарсан, язарсан, хамрын яс хугарсан зэрэг гэмтэл авсан, хамрын яс хугарсан гэмтэлтэй алба хаагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Цагдаагийн байгууллагаас жагсаал цуглааны үед иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажилласан.

Жагсаалд оролцогч зарим иргэдийн зүгээс бусдыг эмх замбараагүй байдалд уриалах, Төрийн ордон руу дайрах үед иргэдийн нягтаршил, хөдөлгөөнөөс шалтгаалан 10 иргэн бэртэж гэмтэн, амьсгал давчдаж ухаан алдах зэргээр эмнэлэгийн тусламж хэрэгтэй болсон үед цагдаагийн байгууллагаас шуурхай арга хэмжээг авч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн цагдаагийн байгууллагаас жагсаал, цуглааны үед үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 19 үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тухайлбал, Засгийн газрын ордны хаалганы шил хагалсан, хашааг нураасан, гацуур модыг галдан шатаасан, тээврийн хэрэгсэл дээр хашаа нурж автомашинд эвдрэл үүссэн, Туушин зочид буудлын орчимд ачигч тээврийн хэрэгсэлд халдан эвдэж, гэмтээн салхины шил, гэрэл, хаалга зэргийг эвдэлсэн, Талбайн урд байрлах цагдаагийн постны байрны цонхыг хагалсан зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Ц.Цэрэнпунцаг: Нүүрсний хулгайн бүлэг мафитай холбоотой нь тогтоогдвол би гишүүнээсээ татгалзаж чадна
Ц.Цэрэнпунцаг: Нүүрсний хулгайн бүлэг мафитай холбоотой нь тогтоогдвол би гишүүнээсээ татгалзаж чадна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.