УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бүлгийн хурлаар нүүрсний хулгайн асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд энэ хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлага хүргүүлсэн. Олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөхгүй бол хандлага гүнзгийрлээ. Хоёр долоо хоног өнгөрсөн ч нүүрсний хулгайтай холбоотой мэдээлэл ил болсонгүй.
АН-ын бүлгийн хүмүүс нүүрсний хулгайн асуудалд холбогдсон бол нам харгалзахгүй шалгах хэрэгтэй.
Эрх мэдэл байгаагүй учраас манай намын бүлгийн гишүүд тийм том хэмжээний хулгайд оролцоогүй гэдэгт итгэж байгаа. Хардлагаар асуудалд шийдэхээс илүү нүүрсний хулгайн асуудлыг богино хугацаанд ил тод болгохгүй бол олон нийтийн талд хатуу байр суурийг илэрхийлэхээс өөр аргагүй" гэлээ.