Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хичээллэж буй байр нь ХАЛААЛТГҮЙ болж, 12 дугаар сургуулийн сурагчид өнөөдөр цахимаар хичээллэхээр болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Сонгинохайрхан дүүрэгт байрлах 12 дугаар сургуулийн барилгыг нураагаад нэг жил болсон ч өнөөдрийг хүртэл бариагүй байгаа. Үүний улмаас тус сургуулийн 3300 гаруй хүүхэд 4 байранд хуваагдан хичээллэж буй. Тэгвэл тус сургуулийн нэг хэсэг нь "Мандах" дээд сургуулийн зориулалтын бус байранд хичээллэж байгаа. Харин тус сургууль халаалтгүй болсон тул өнөөдөр цахимаар хичээллүүлэх шийдвэрийг сургуулийн захиргаанаас гаргажээ.

Гэвч өнөөдөр гэж шийдвэр гаргасан ч маргааш халаалт ирэх эсэх нь ч тодорхойгүй байгаа аж.

Сануулахад, тус сургуулийн сурагчдын эцэг эхчүүд "3300 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, багш нар нь дөрвөн байр дамжин хичээлээ зааж байна. Хүүхдүүд маань эрүүл мэндээрээ хохирч байгаа учраас энэ асуудлыг шийдээд өгөөч. Хүүхдүүд зам хөндлөн гарахдаа зам тээврийн осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирч байгаа ч асуудал байна" хэмээн мэдээлж байсан юм.

СУРВАЛЖИЛГА: Улаанбаатарчууд “гал алдахгүй“, сайжруулсан түлшний нөөц агуулахуудад ХАНГАЛТТАЙ байна
СУРВАЛЖИЛГА: Улаанбаатарчууд “гал алдахгүй“, сайжруулсан түлшний нөөц агуулахуудад ХАНГАЛТТАЙ байна
 
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.