Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Шинэ Зеландад чемодан дотроос хоёр хүүхдийн цогцос олдсон харамсалтай хэрэг гарсан. Тухайн хүүхдүүдийн ээж байж болзошгүй эмэгтэй Өмнөд Солонгост байгаа гэж Сөүл хотын цагдаагийн албанаас мэдээлж байсан. Тухайн эмэгтэй Шинэ Зеландын иргэн бөгөөд 2018 онд Өмнөд Солонгост ирсэн. Харин тус улсаас гарсан тухай мэдээлэл байхгүй гэж албаны хүн мэдэгдсэн байдаг.
Тэгвэл хоёр хүүхдийнхээ цогцсыг чемоданаас олсон хэргээр баривчлагдсан эмэгтэйг Өмнөд Солонгосын Хууль зүйн яам Шинэ Зеландад шилжүүлэн өгчээ. Тодруулбал, 42 настай эмэгтэйг цагдаа нар хураан авсан нотлох баримтын хамт өчигдөр Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд Шинэ Зеландын эрх баригчдад хүлээлгэн өгсөн аж.
Хэргийг сануулахад, Өмнөд Окландын нэгэн гэр бүл хадгалах газраас онлайн дуудлага худалдаагаар худалдаж авсан эд зүйлсээс хүний биеийн хэсгүүд олдсон тухай мэдээлсний дараа Шинэ Зеландын цагдаа нар хүн амины хэргийн мөрдөн байцаалтыг эхлүүлсэн байдаг.
Шинэ Зеландын цагдаагийн газрын мэдээлснээр, 5-10 насны хүүхдүүд олон жилийн турш, магадгүй 3-4 жилийн өмнө нас барсан байж магадгүй гэсэн юм.
Эх сурвалж: Yonhap