Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Ан амьтныг дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдөр болох үйл явдлын мэдээг хүргэж байна.

09.00 цагт: “Блью Скай” зочид буудалд Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв, “Даян дэлхийн ногоон хөгжил”-ийн байгууллага хамтран “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөн зохион байгуулна.

09.30 цагт: МҮХАҮТ-д "Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх нь" хэлэлцүүлэг болно. Утас: 70111545, 11-324620.

10.00 цагт: Төрийн ордонд УИХ-ын байнгын хороод хуралдана.

10.00 цагт: Тавантолгой түлш” ХХК сайжруулсан түлшний нөөцгүй боллоо гэх ташаа мэдээлэл гарах болсонтой холбогдуулан нийслэлд байгаа нөөцийн агуулахуудаа хэвлэл мэдээллийнхэнд үзүүлнэ. Утас: 8802-8646.

11.30 цагт: “Зууны Мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Монголын өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгчөө хамгаалаагүй талаар мэдээлнэ.

12.00 цагт: Ан амьтныг дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг эсэргүүцэж Ан амьтныг хамгаалах ТББ-уудаас мэдээлнэ.

12.30 цагт: “Үндсэн хуулийн дугуйлан төсөл” засаг захиргааны нэгж бүрд хэрэгжихээр болсон талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлнэ.

14:00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд ХЭҮК, “Эмнести Интернэшнл” олон улсын байгуулдага, MCIR-Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Монголын эмэгтэйчүүдийн сан, Оюутолгойн хяналт ТББ-тай хамтран зохион байгуулсан “Эмэгтэй хүний эрх хамгаалагч зоригтон-2022” уралдааны шилдгүүдийг тодруулна.

14:00 цагт: ГХЯ-нд "Зар сурталчилгааны нөлөөлөл-нийгэм" хэлэлцүүлэг болно. Утас: 9916-9084.

BTS’ хамтлагийн Суга “Suchwita” ток шоуг хөтлөхөөр болжээ
BTS’ хамтлагийн Суга “Suchwita” ток шоуг хөтлөхөөр болжээ
 
Эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноолоо
Эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.