Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Ердийн нэг өдрийг захиргааны аргаар цахим руу шилжүүлж, аргацаасан арга хэмжээ авч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "АН-ын бүлэг гурван асуудал хэлэлцлээ. Газрын тухай хуулиар АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан. Энэ асуудлаар мэдээлэл сонслоо. Энэ хууль бол Үндсэн хуулийн, Иргэний хуулийн дараа орох хэмжээний том хууль. Гэтэл боловсруулалт маш тааруу байсан.

Газар чөлөөлөлттэй холбоотой асуудал байна. Үндсэн хуулийн үзэл санаа, хувийн өмчийг хуулиар хамгаална, дээдэлж ажиллана гэх зарчмыг зөрчсөн байж болох заалтууд. Мөн орон нутгийн өөрөө удирдах ёсны эрх хэмжээний заалтууд, түүнчлэн бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой асуудлыг огт хөндөөгүй байсан.

АН-ын бүлэг гишүүд, дэмжигчидтэйгээ бүрэн нээлттэй ажиллах уриалгыг мөн хүргүүлж байна. АН-ын бүлгийн үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчид хандаж ажиллавал бүлэг бүрэн нээлттэй байх болно. Нээлттэй хэлэлцүүлэг хийх боломж ч нээлттэй. АН-ын талцалтай байгаа талуудын хоорондох уулзалтад ч бүлгийн гишүүд нээлттэй оролцох болно.

Түгжрэл, утаа гэх мэт олон асуудлыг МАН шийдэж чадахгүй байна. Монгол Улс -20, 30 хүрч л байдаг. Байдаг л цаг агаартай. Гэтэл худлаа, үнэн нь мэдэгдэхгүй мэдээллээр ердийн нэг өдрийг захиргааны аргаар цахим руу шилжүүлж, аргацаалж байна. Өнөөдөр сургууль соёлоо бүгдийг нь хаачихсан байна" гэлээ.

Завхан аймгийн Баянтэс сумд -41 градус хүрч, хамгийн хүйтэн хонолоо
Завхан аймгийн Баянтэс сумд -41 градус хүрч, хамгийн хүйтэн хонолоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.