УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр Халзан бүргэдэйн ордтой холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр "Халзан бүргэдэйн ордтой холбоотой асуудал байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эл асуудлаар анхаарал тавьж байгаа. Гэхдээ Халзан бүргэдэйн ордын өөрийнх нь явж буй процесс хууль бусаар явагдсан асуудал байгаа учраас шалгаж тодруулах олон зүйл байгаа. Ашигт малтмал газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дээр энэ асуудал байгаа. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Ж.Ганбаатар: Халзан бүргэдэйн ордтой холбоотой хууль бус асуудлуудад шалгаж тогтоох зүйл их байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.