Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр томилогдлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

“The Hu” хамтлаг өнөөдөр Франц улсын нийслэл Парис хотод байх Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр томилогдлоо.

“The Hu” хамтлагийг “Энх тайвны төлөөр уран бүтээлч”-ээр томилох яриа хэлэлцээр өнгөрсөн есдүгээр сард болсон дэлхийн Соёлын сайд нарын уулзалтын үеэр яригдсан юм. Тус хуралд, Монгол Улсаас Соёлын сайд Ч.Номин оролцсон бөгөөд Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО-гийн хооронд шинэчлэн байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт туссан үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд ЮНЕСКО-гийн Соёлын салбарын олон улсын хурлыг 2023 онд Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулах, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулахад бодит хувь нэмэр оруулна хэмээн үзэж Монгол Улсын соёл, урлагийн салбарын томоохон төлөөлөл болсон уран бүтээлчдийг ЮНЕСКО-гийн Сайн үйлсийн Элч, “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр томилох хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Энэ сарын 28-нд сургууль, цэцэрлэгүүд цахимаар хичээллэнэ
Энэ сарын 28-нд сургууль, цэцэрлэгүүд цахимаар хичээллэнэ
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх