Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийг байлдан дагуулж буй анхны монгол хамтлаг дуучин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

May be an image of 6 people, monument and textУвс аймгийн түүхт 100 жилийн ойн үеэр тус аймгийн төвд Ардын жүжигчин, дуучин, АИХ-ын депутат Гомбын Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг Өндөрхангай сумын уугуул, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Барсүрэнгийн Баасандоржийн идэвх санаачлага, дэмжлэгтэйгээр Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, "Уул, усны диваажин" ТББ, зон олны сэтгэлийн өглөгөөр бүтээн байгуулсан билээ.

May be an image of 2 people and text

Дэлхийд нэр алдар нь түгэж буй анхны Монгол рок хамтлаг The Hu бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр (2025.07.31) Увс аймагт хийх тоглолтынхоо өмнө алдарт дуучны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. "Ойрад" театрын урд босгосон хөшөөний өндөр 3.5 метр, дуучны бодит дүр төрхийг 5000 гаруй жилийн насжилттай уран баримал хөшөөг барималч Ж.Түмэнчулуун урласан талаар санаачлагч Б.Баасандорж танилцуулж, Увс аймгийн Сагил сумын уугуул, Увс аймгийн хүндэт иргэн, Гавьяат жүжигчин, The Hu хамтлагийн үүсгэн байгуулагч, продюссер Б.Дашдондог Г.Түмэндэмбэрэл агсны уран бүтээл, дуу хоолой дахин давтагдашгүйг онцолж, хүндэтгэн дээдлэж ирснээ өгүүлж байлаа.

May be an image of 8 people, monument and text

May be an image of ‎3 people, monument and ‎text that says '‎Ub ubn Юy 6AЙHA? ubn חכ HeHo دل EHи ymoHAa opa 6HMAA 6HMOЛblH 4 bIH 리그bl부 ΗΘΕTΕΣ лиЖAЖHи4 иHo ж лижж‎'‎‎

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Сингапур Улстай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх эрмэлзэлтэй байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Сингапур Улстай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх эрмэлзэлтэй байна
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.