Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Цахимаар хичээллэх нь цэцэрлэг болон бага ангийн хувьд байж болох хувилбар

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Улаанбаатар хот орчимд 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-аас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах цаг агаарын урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцуулаад байна. Тэгвэл энэ өдрүүдэд автозамын түгжрэл нэмэгдэж, тэг зогсолт болох нөхцөл байдал үүсч байгаа тул Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын зүгээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх санал гаргасныг Хотын дарга дэмжсэн.

Тэгвэл энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Боловсролын сайдын хувьд нэг ч өдөр хичээл, сургуулиа хаамааргүй байна. Ковидын үеэр хоёр жил сургууль хааснаас хичээлийн хоцрогдол их яваа. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын хичээл 12 дугаар сарын 16-ны Баасан гарагаас улирлын амралт эхэлнэ.

Өнөөдрийн байдлаар энэ чиглэлд Нийслэлийн Боловсролын газраас энэ ажлыг зохион байгуулвал ямар байдлаар зохион байгуулах болон үүсэх хүндрэл зэргийн талаар судалгаа хийж байгаа юм байна. Цэцэрлэг болон бага ангийн хүүхдийн тухайд байж болох хувилбар. Дунд болон ахлах ангиудад тодорхой хүндрэлүүд үүсэх болов уу гэж бодож байна. Түгжрэл, ковид эхлэнгүүт сургууль хаадаг байдал нь хуучинсаг сэтгэлгээ" гэх байр суурийг илэрхийллээ.

Б.Мөнхбаатар: Улаанбаатарт олгох газар ч үлдээгүй
Б.Мөнхбаатар: Улаанбаатарт олгох газар ч үлдээгүй
 
Төсвийн хоригтой холбоотой УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийг Г.Тэмүүлэн ахална
Төсвийн хоригтой холбоотой УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийг Г.Тэмүүлэн ахална
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.