Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖАГСААЛТ: АН-аас энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 31 секунд


Ардчилсан намаас Үндэсний бодлогын хорооны хуралдааныхаа талаар мэдээлэл хийж, энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээ танилцууллаа.

ҮБХ-ын нууц санал хураалтаар тодруулсан 76 нэр дэвшигч нь ажил мэргэжлийн хувьд 46 хувь нь эдийн засагч, санхүүч 33 хувь нь хуульч, эрх зүйч 7.6 хувь нь инженер мэргэжилтэй байна.

Нийт нэр дэвшигчдийн 71.4 хувь нь шинэ хүмүүс буюу өмнө нь удирдах албан тушаал, сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаагүй гэдгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү онцоллоо. Насны бүлгийн хувьд нийт нэр дэвшигчийн 50 орчим хувь нь залуучууд байгаа бөгөөд дунд, ахмад үеийн хэлхээн дээр 29 тойрогтоо нэр дэвшигчдээ илгээж байгааг хэллээ.

АН-аас нэр дэвшигчид дунд бие даан нэр дэвшихээр хүсэлт гаргасан Э.Бат-Үүл, Г.Уянга, С.Баярцогт нар багтаж байна.



АН-аас нэр дэвшигчидтэй танилцана уу.

Архангай аймаг:

  • Н.Батбаяр /УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан/
  • Д.Золжаргал /ХХААХҮЯ-ны дэд сайд асан/
  • П.Мөнхтулга

Баян-Өлгий аймаг:

  • Д.Мурат /УИХ-ын гишүүн/
  • Б.Бейсэн /Монгол улсын гавьяат эмч/
  • Р.Гажайв /Барилгын инженер/

Баянхонгор аймаг

  • Д.Ганбат
  • А.Адъяасүрэн 
  • П.Нүрзэд

Дундговь, Говьсүмбэр аймаг: 

  • Л.Одсэр /АН-ын ҮБХ-ны гишүүн/
  • Б.Наранхүү /УИХ-ын гишүүн/

Дорнод аймаг: 

  • Ж.Энхболд /ҮБХ-ны гишүүн/
  • П.Батчимэг /НИТХ-ын төлөөлөгч/

Дорноговь аймаг:

  • Ц.Жадамбаа /Мэдээлэл, Технологи, Шуудан, Харилцаа холбооны газрын дарга асан/
  • Д.Алтангэрэл /Неткапитал компанийн зөвлөх/

Завхан аймаг: 

  • З.Нарантуяа /УИХ-ын гишүүн/
  • Д.Батсайхан /Төрийн банкны захирал асан, Завхан аймгийн Засаг дарга/

Өвөрхангай аймаг:

  • О.Алтангэрэл /Эрх зүйч/
  • Б.Ганхөлөг /Үндэсний бодлогын хорооны гишүүн/
  • Ч.Даваабаяр /Монголын баялаг бүтээгчдийн холбооны ерөнхийлөгч/

Өмнөговь аймаг:

  • Б.Бадраа /Засаг дарга асан/
  • Д.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн асан /Ажнай/

Сүхбаатар аймаг :

  • Ж.Батсуурь /Сүхбаатар аймгийн Засаг дарга асан/
  • Н.Ганибал /Үндэсний бодлогын хорооны гишүүн/

Сэлэнгэ аймаг: 

  • Д.Эрдэнэбат /УИХ-ын гишүүн/
  • Д.Үүрийнтуяа /Ерөнхийлөгчийн  зөвлөх/
  • С.Баярцогт /УИХ-ын гишүүн, сайд асан/

Төв аймаг:

  • Х.Тэмүүжин /УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан/
  • Д.Эрдэнэсувд
  • Ц.Туваан /АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан/

Увс аймаг:

  • С.Жавхлан /УИХ-ын гишүүн/
  • О.Цогтгэрэл /ТЭСО корпорацийн ТУЗ-ийн дарга/
  • Д.Цэндсүрэн /АН-ын гишгүүн/

Ховд аймаг:

  • Б.Пүрэвдорж /УИХ-ын гишүүн/
  • Ш.Пунцаг /ҮБХ-ны гишүүн/
  • Ц.Адьшаа /АН-ын гишүүн/

Хөвсгөл аймаг:

  • Б.Баярмаа /Хөвсгөл далайн эзэд" ТББ-ын тэргүүн/
  • Д.Ганболд /Оюутолгой ТУЗ-ийн гишүүн асан/
  • Ч.Батцогт

Хэнтий аймаг:

  • Э.Бат-Үүл /Нийслэлийн Засаг дарга асан/
  • Ж.Оюунбаатар /Засаг дарга асан/
  • Т.Пүрэвхатан /Үндэсний бодлогын хорооны гишүүн/

Дархан-Уул аймаг:

  • Н.Мөнхдаш /Бурхан халдун группын ерөнхийлөгч/
  • Д.Энхтуяа /УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн албаны дарга асан, сэтгүүлч/
  • Б.Бямбасайхан /Эрдэнэс Оюу толгой компанийн захирал асан/

Орхон аймаг:

  • О.Баасанхүү /УИХ-ын гишүүн/
  • Д.Оросоо /Эрх зүйч, өмгөөлөгч/
  • Ц.Батхуяг

Булган аймаг: 

  • С. Гал-Эрдэнэ /АН-ын гишүүн/
  • Д.Өсөхбаяр /АН-ын гишүүн/

ГовьАлтай аймаг:

  • О.Амгаланбаатар /Засаг дарга асан/
  • О.Батханд /МҮОНРТ-ийн дарга асан/

Багахангай, Багануур, Налайх дүүрэг:

  • М.Энх-Амар /ҮБХ-ны гишүүн/
  • Ц.Алтанцэцэг /ҮБХ-ны гишүүн/

Баянзүрх дүүрэг:

  • З.Энхболд /ЕТГ-ын дарга асан/
  • Т.Батцогт /ҮБХ-ны гишүүн/
  • Ц.Одонтунгалаг /НИТХ-ын төлөөлөгч/
  • Д.Пүрэвдаваа /Баянзүрх дүүргийн Засаг дарга асан/
  • Ж.Баясгалан /АН-ын гишүүн, жүжигчин/

Сүхбаатар дүүрэг:

  • Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан
  • С.Эрдэнэболд /ЕТГ-ын Хэвлэлийн албаны дарга асан, эрх зүйч/
  • Э.Долгион /Bloomberg телевизийн захирал/

Чингэлтэй дүүрэг:

  • Ц.Баатархүү /АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/
  • Г.Уянга /Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан/
  • Р.Булгамаа /Өмгөөлөгч, хуульч/

Баянгол дүүрэг:

  • С.Эрдэнэ /АН-ын дарга/
  • С.Одонтуяа /Баянгол дүүргийн Засаг дарга/
  • Д.Батцогт /УИХ-ын гишүүн асан/

Сонгинохайрхан дүүрэг:

  • Д. Батбаяр /Кёкүшюүзан/
  • Б.Пунсалмаа /АН-ын гишүүн/
  • О.Магнай /АН-ын нарийн бичгийн дарга/
  • П.Цэцэгмаа /АН-ын гишүүн/
  • Г.Очирбат /АН-ын гишүүн/

Хан-Уул дүүрэг:

  • Б.Түвшин /АН-ын гишүүн/
  • Т.Энхсайхан /АН-ын гишүүн/
  • Ч.Өнөрбаяр /Эрх зүйч/
ТАНИЛЦ: Монгол Ардын Нам нэр дэвшигчдээ тодрууллаа
ТАНИЛЦ: Монгол Ардын Нам нэр дэвшигчдээ тодрууллаа
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.