Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ хавар хүртэл импортоор улаанбуудай оруулахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

УОК-ын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан мэдээллийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ургац хураалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Ургац хураалт дууссан. Энэ жилийн хувьд алдагдалтай зүйл байхгүй. Энэ хавар хүртэл гаднаас импортоор улаан буудай оруулах асуудал байхгүй. Өөрсдийн улаанбуудайгаар гурил хийх нь зүйтэй. Тиймээс импортын улаан буудайгаар гурил хийхгүй, газар тариаланчдаа цохилтод оруулахгүй гэдэг саналыг гурил үйлдвэрлэгчдэдээ хүргүүлсэн байгаа" гэв.

Мөн "Малын тоо толгой социализмын үед 30 сая толгой байсан бол одоо төлтэйгээ нийлээд 90 саяд хүрсэн. Хонь, толгой салгавал 120 сая малтай байна. Энэ нь бэлчээрийг доройтуулж, хуурайн зуд үүсэх нөхцөл байдлыг бий болгож байна. Ялангуяа зуны улиралд бороо бага орох нь сүүлийн жилүүдэд давтагдаж байна. Тиймээс өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Тиймээс ХХААХҮЯ-аас отрын 8 аймгуудыг отор дундын нүүдэл хийх нутаг байдаг. Тухайн аймгуудаас отор нүүдэл хийх хуваарийг гаргаж ажиллаж байна. Нийт малын 14 хувь нь отор нүүдэл хийж байна. Хуваарьт отор нүүдлээс гадна өөрсдөө дураараа отор хийх тохиолдол гарч байна" гэлээ.

ШУУД: ЭМЯ үйлчилгээний платформ хийх нэрээр ДБ-наас хөнгөлөлттэй нөхцлөөр авсан 19.5 сая ам.долларыг юунд зарцуулав
ШУУД: ЭМЯ үйлчилгээний платформ хийх нэрээр ДБ-наас хөнгөлөлттэй нөхцлөөр авсан 19.5 сая ам.долларыг юунд зарцуулав
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.