Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам даваа гүвээ хаагдах, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байх тул зам даваа гүвээ хаагдах, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 11 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 23-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -16...-21 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1 градус дулаанаас -4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Сэлбэ голыг сайжруулах төсөлд АНУ-ын мэргэжилтнүүд үнэгүй зөвлөх үйлчилгээ үзүүлнэ
Сэлбэ голыг сайжруулах төсөлд АНУ-ын мэргэжилтнүүд үнэгүй зөвлөх үйлчилгээ үзүүлнэ
 
Д.Амарбаясгалан: Малчдыг малжуулах ажилд 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа
Д.Амарбаясгалан: Малчдыг малжуулах ажилд 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.