Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадад Ковид-19 халдвар авсан 32 монгол иргэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

ЭМЯ-наас Ковид-19 цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт дэлхийн дахинд 94,000 хүн шинээр Ковид-19-ийн халдвар авч, 5000 гаруй хүн нас барсан байна. Ингэснээр өвчлөл өчигдрөөс хойш 11,000-аар нэмэгджээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

“24 цагийн 119 дугаарт өчигдөр 96 дуудлага ирж, коронавируст халдварын талаар мэдээлэл зөвлөгөө авсан. Харин гадаад байгаа иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой 119 аппликейшнд нийт 8 дуудлага ирснээс АНУ-аас 4, Швед улсаас 1 хүн холбогдож коронавируст халдварын эмнэл зүй, урьдчилан сэргийлэх эмчилгээний зөвлөмж авчээ. Тэднээс Швед улсаас холбогдсон иргэнээс Ковид-19 халдвар илэрсэн тул гэрийн тусгаарлалтад байгаа” гэлээ.

Өнөөдрийн байдлаар гадаад оронд Монгол улсын иргэдээс халдвар авсан нийт 32 хүн байгаа аж. Тэднээс 13 хүн эдгэрчээ.

Дэвсгэр мэдээлэл: Коронавируст халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 216 оронд бүртгэгдэж, 4,519,000 хүн өвчилж, 302,000 хүн уг өвчний улмаас нас барсан байна. Мөн 1,7 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол, 2,4 сая хүн энэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Боловсролын тасалдалгүй байдлыг хангах зорилтот ажлыг эхүүллээ
Боловсролын тасалдалгүй байдлыг хангах зорилтот ажлыг эхүүллээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга