ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МХЕГ-ын ажлын холбогдох яамдууд хийх болсон талаар мэдээлэл өглөө. Тэрбээр,
"МХЕГ 26 чиглэлд хяналт шалгалт хийдгээс яамдуудтай давхардсан байдлаар 13 чиглэлийн хяналт, шалгалтын үйл ажиллагаа хийдэг. Тиймээс эдгээрийг 13 яамд задалж, хуваарилалт хийж байгаа. Тэгэхээр төрийн хяналт, шалгалтын тухай хууль болон дагаж 81 хуульд нэмэлт өөрчлөлт орсноороо энэ хяналтын үйл ажиллагааг зохион байгуулаад явахаар болж байгаа.
Үүнд ямар зохицуулалт хийгдсэн бэ гэвэл мэргэжлийн яамдууд стандартад тулгуурласан мэргэжлийн хяналтыг хийдэг болж өөрчлөгдөж байгаа гэж хэлж болно. Нэг ёсондоо бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналт шалгалт гурав нэгдсэн удирдлагад орсноороо салбарын бодлого эмх цэгцтэй болно гэсэн үг юм.
Энэ өөрчлөлт орсноор хариуцлага тодорхой болно. Төр хувийн хэвлүүдийн түншлэлийг дэмжих бодит боломж бий болно. Хяналт шалгалтын хэрэгжилт сайжирна" гэсэн юм.