Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын хяналтын байгууллага АУДИТ, ХЭҮК, ҮХЦ зэрэг УИХ-ын харъяаны байгууллагуудад хяналт тавьж ажиллахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар мэдээлэл хийх үеэрээ Засгийн газрын дотоод хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хамаарахгүй байгууллагуудыг гурван бүлэгт хуваан танилцууллаа. Үүнд,

  • УИХ-аас удирдлагыг нь томилдог, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагаас төрийн захиргааны байгууллагын хяналт эдгээр байгууллагуудад хамаарагдахгүй. Жишээлбэл, АУДИТ, ХЭҮК, ҮХЦ зэрэг Улсын Их Хурлын харъяаны байгууллагуудад засгийн газрын хяналтын байгууллага хамаарч ажиллахгүй.
  • Төрийн захиргааны төв байгууллагаас харъяа байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг ЗГ-ын хяналтын байгууллага хариуцахгүй. Энэ нь яам, агентлаг болгон дотоод хяналтын албатай байгаа ба сайдын өгсөн үүрэг даалгаврын хэрхэн хэрэгжүүлж байгааг сайд болон яам дотооддоо тавьдаг үйл ажиллагаа юм.
  • Гэмт хэрэг, зөрчлийн мөрдөн шалгах, шийдвэрлэх зэвсэгт хүчин, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болох төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахгүй. Цагдаа хүчний болон цэргийн байгууллагууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Элчин сайдын яамд зэрэг тусгай чиг үүргийн байгууллагуудад ЗГ-ын дотоод хяналтын байгууллага хяналт тавьж ажиллахгүй.

Д.Амарбаясгалан: Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа учраас үүнд бүрэн хяналт тавьж ажиллах шаардлага үүссэн
Д.Амарбаясгалан: Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа учраас үүнд бүрэн хяналт тавьж ажиллах шаардлага үүссэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.