Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатахуун тээвэрлэж явсан ачааны машин замын хажуу руу унаж, 2 хүн нас баржээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Шатахуун тээвэрлэж явсан ачааны машин замын хажуу руу унаж, 2 хүн нас баржээ. Тодруулбал, аймгийн онцгой байдлын албанд "Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүүн урд зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 55 км/-т ачааны замын хажуу руу унаж автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдсан" тухай дуудлага 11.14-ний өдрийн 19:23 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Баян-Өлгий аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ”Норд Бенз” загварын ачааны автомашин автозамын хажуу руу унаж жолооч А /51 настай, эрэгтэй/, зорчигч Ш /44 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байсан аж.

Албан хаагчид 1 цаг ажиллаж цогцсыг гарган, аймгийн тээврийн Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

ҮЙЛ ЯВДАЛ: “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” хурал болно
ҮЙЛ ЯВДАЛ: “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” хурал болно
 
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл алтны санхүүжилт, гадаад эх үүсвэр татахад банкуудад бодлогын дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцжээ
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл алтны санхүүжилт, гадаад эх үүсвэр татахад банкуудад бодлогын дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.