Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Чинбаяр: ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт ковид19-ийн МАШ ХҮНД оноштой зургаан хүн эмчлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

ХӨСҮТ-өөс Ковидын шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, тархалт, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө зэргийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр "Ковидын шинэ хувилбарын цөөн тохиолдлууд бүртгэгдэж байгаа. Эдгээр хувилбарын хувьд эмнэлзүйн хэлбэр, шинж тэмдэг, хүндрэл, нас баралтад орж буй өөрчлөлт байхгүй байна. Шинэ дэд хэв шинжүүдээр үүсгэгдсэн өвчлөлүүд нь хоолой өвдөх, ядрах, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа. Хүнд эмнэлзүйн шинж тэмдэг үүсгэхгүй байгаа. Ийм учраас ДЭМБ-ын зүгээс вирусийн эсрэг эмчилгээг энэ үед хэрэглэх боломжтой. Вакцины нэмэлт болон сэргээх тунг хийлгэсэн хүмүүс хүнд болон нэн хүндээр өвчлөхөөс сэргийлж чадаж байна. Омикроны дэд хэв шинжүүдээр өвчилсөн хүмүүс давтан халдвар авч байгаа гэх мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар 325 хүн ковидын улмаас хэвтэн эмчлүүлж байна. Эрчим эмчилгээний тасагт зургаан хүн маш хүнд эмнэлзүйн ангилалтай хэвтэн эмчлүүлж байна. Хэдийгээр өвчлөл бага байгаа боловч эрсдэл өндөртэй хүмүүс халдвар авсан тохиолдолд хүндэрч болзошгүй" гэлээ.

ШУУД: Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна
ШУУД: Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.