Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“10 жилийн хугацаанд Төсвийн хүрээний мэдэгдэл 11 удаа, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 13 удаа өөрчлөгджээ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 48 секунд

УИХ-ын пүрэв гарагийн /2022.11.10/ нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор танилцуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулж авлаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Сангийн яамныхан ер нь цаашид энэ төсийн бодлогыг авч явж чадах юм уу. Энэ төсвийн хүрээн дээр чинь төсийн зарлага чинь тэлээд алдагдал чинь өссөн яваад байна шүү дээ. Энийгээ нэг удаа ч гэсэн орлогынхоо түвшинд нь хязгаарлаж болохгүй байгаа юм уу. Цаашид бид эдийн засаг сайн муу, аль ч үед тэлж явсаар байгаад ямар ч орон зайгүй болчихлоо. Нэг цахилгаан станц барих төсөв байхгүй. Газар доор дэд бүтцийн санхүүжилт хийх боломж байхгүй.

Цаашлаад хөгжлийн асуудлыг санхүүжүүлэх боломжгүй төсөвтэй болчихлоо. монгол Улсын төсөв халамж санхүүжүүлдэг. Цемент зуурдаг, санхүүжүүлдэг төсөв болж хувирсан байна. Ирэх онд нэг ширхэг төгрөгөөр шинэ хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй гэж байгаа боловч үндсэн нөхцөл байдал чинь угаасаа боломжгүй болчихсон. 2024, 2025, 2026 онд санхүүжүүлэх ямар ч боломж байхгүй.

Урсгал зардлын чинь 2 төгрөг тутмын нэг нь халамж, хөрөнгө оруулалтын зардлаар дандаа цемент зуурдаг. р дүн байдаггүй. Энийгээ хязгаарлахгүй юм уу. Ядаж төвсийн хүрээнийн мэдэгдэл дээрээ алдагдалгүй байхаар 2023-2025 онуудаа оруулчихаж болохгүй байсан уу гэдэг асуулт байна. Мөн дуусаагүй барилгуудаа дуудлага худалдаагаар оруулж худалдах саналыг Сангийн сайдад би тавьж байгаа.

Он дамжиж явсан үр ашиггүй баахан цементүүд чинь өнөөдөр урсга зардлыг нэмээд р дүнд нь ийм их тэлэлттэй болоод байна. Гэтэл дуусаагүй барилгуудын доорх газар нь иргэдэд олдохгүй байна. Газрыг нь дуудлага худалдаагаар зарчихад зардлын үнээ нөхчих боломжтой. Ийм байдлаар бид зардлаа хэмнэхгүй бол Монгол Улс дампуурлаа.

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: Т.Доржханд гишүүний асуудлтанд хариулъя. Би таны хэлсэн саналтай 100 хувь санал нийлж байгаа. бид тогтвортой байдлын хууль дээр төсвийн хүрээний мэдэгдлийг анх тусгаж өгч төвсийнхөө тогтовортой байдлыг хангах, төсөвт хөндлөнгийн нөлөөлөл байхгүй болгох үндсэн дээр энэ бодлогыг хийж өгч байсан. Гэтэл сүүлийн 10 жилийн хугацаанд төсийн хүрээний мэдэгдэл маань өөрөө 11 удаа өөрчлөгдсөн байдаг. Төвсийн тогтвортой байдлын тухай хууль 13 удаа өөрчлөгдсөн.

Тэгэхээр бид үүнд цэг тавих зайлшгүй шаардлага байна гэж хаж байгаа. Цаашид төсийн хүрээний мэдэгдлийг төсвөөс тусдаа хэлэлцдэг болох, ач холбогдлыг өндөрсгөх хуулийн өөрчлөлтүүдийг оруулж ирж байгаа. Бид энэ сардаа багтаж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах, босгыг өндөрсгөх, хүрээний мэдэгдлийг цаашид илүү олонхоороо өөрчилдөг байх гэсэн хатуу босгыг оруулж өгч цашид төсийн ил тод байдал, хяналт сайжруулна үзэж байгаа. Ковидын дараах тэлсэн зарлагыг хязгаарлах шаардлагатай байна. Тодорхой хэмжээнд тэвчиж болох зардлуудаа танасан байгаа.Төвсийн тэнцвэржүүлсэн тэнцэл бага хувиар сайжирч орж ирж байгаа. ДНБ-д эзлэх улсын төсвөөс санхүүжүүлэх зардал мөн буурсан.

Барилгын салбарынхны асуудлыг хөндлөө. Энэ жил улсын төсвөөс 2.7 их наяд төгрөгийн он дамжин хийгдэх барилгуудыг санхүүжүүлэхээр тусгасан байгаа. Гэтэл 2024 онд 1.5 их наяд, 2025 онд 300 тэрбум төгрөгийн санхүүжит шаардлагатай байгаа. Энэ өөрөө юуг харуулж байна вэ гэхээр олон жилийн хугацаанд бид хөрөнгө оруулалт төлөвлөлтөд санхилга батыг баримтлаагүйг харуулж байна.

Т.Доржханд: Монгол Улсын төсөв халамж санхүүжүүлдэг, цемент зуурдаг л төсөв болчихлоо
Т.Доржханд: Монгол Улсын төсөв халамж санхүүжүүлдэг, цемент зуурдаг л төсөв болчихлоо
 
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.