Долоон машин мөргөж, 12 настай хоёр охиныг мөргөсөн гэх Ч.Маралмаагийн хэрэг удаашралтай байгаад иргэд бухимдаж буй. Мөн уг хэргийн хохирогч охин болох 12 настай охины гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан. Харин саяхнаас хүндэвтэр гэж гаргасан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.
-Ч.Маралмаагийн хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Удаашралтай байна гэж иргэд шүүмжилж байна?
-Эрүүгийн хэрэг үүсчихсэн явж байгаа.
-Гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан. Гэтэл одоо хүндэвтэр гэж гарсан гэх мэдээлэл байна?
-Гэмтлийн улмаас үүссэн шарх нь идээлж, буглаж, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц байгаа учир давтан шинжилгээний дүн хүндэвтэр гэж гарсан гэх мэдээллийг өчигдөр авсан.
-Хөнгөн гэх дүгнэлт гаргасан шинжээчийг сольсон гэх мэдээлэл бий?
-Шүүх шинжилгээний байгууллага тухайн шинжээчид хуваарилсан шинжилгээг хийхдээ шүүх шинжилгээний байгууллагаас тогтоосон дүрэм журмын дагуу хийсэн. Шинжээчийн дүгнэлттэй санал нийцэхгүй байгаа учир давтан шинжилгээ хийлгэсэн. Тэгээд хүндэвтэр дүгнэлт гэж гарсан талаар хэлсэн.