Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Реппер “SERYOJA”-ийн тухай сонирхолтой 10 баримт

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 34 секунд

2006 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж байгаа "Ocean grey" продакшны артист, дуучин, реппер "Seryoja" буюу Ц.Мөнхбаяр нь өнгөрөгч баасан, бямба гарагуудад өөрийн бие даасан тоглолтоо хийж, үзэгч сонсогчдодоо бэлэг барьсан. Тэгвэл түүний тухай FАCELOOK-ийг хүргэж байна.

"Seryoja" буюу Ц.Мөнхбаяр нь 1992 онд төрсөн, мич жилтэй. 178 см өндөр.

Тэрбээр, Opozit ft BX, Dandii нартай хамтран дуулсан "Pretty Lady" Дуучин Укатай хамтран дуулсан "Мангар" болон "Мөрөөдөл" зэрэг дуунуудаар олонд танигдсан.

Түүний хамгийн анхны тайзны нэр нь "SERIOUZ"

Хамгийн хандалт өндөртэй дуу нь “Адармаа" 8,1 сая үзэлттэй.

Нэг хэсэг уран бүтээлээсээ завсарлага авсан ч 2021 онд эргэн эрэлтээ хийсэн бөгөөд шинэхэн уран бүтээлүүдээрээ тасралтгүй бэлэг барьж байгаа юм.

Түүний хамгийн анхны цомог "Монхор баатар" 2022 онд гаргасан, 12 дуутай.

Түүний хамгийн анхны бие даасан тоглолт өнгөрөгч баасан, бямба гарагуудад /2022.11.04,05/ болсон "SERYOJA Live music show"

Тун удахгүй БНСУ, АНУ-уудад тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа.

Хамгийн сүүлд гаргасан уран бүтээл нь "ТАЛХ"

Реппер Seryoja одоогоор ганц бие. Амьд хөгжмийн тоглолтоос хойш "ЁЖА" хэмээх үг трэнд болж байгаа юм.

А.Адьшаа: ЦХХЯ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэд хариуцлага тооцох ёстой
А.Адьшаа: ЦХХЯ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэд хариуцлага тооцох ёстой
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц