Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Адьшаа: ЦХХЯ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэд хариуцлага тооцох ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Олон улсын хуралдаанд оролцож байхдаа Орост сургууль төгссөн, боловсрол эзэмшсэн төрийн дунд шатныхантай холбоотой хэлсэн үг олон нийтийн эгдүүцлийг хүргэж эхэлсэн.

Тэрбээр "Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан" гэх утгатай үг хэлсэн.

Тэгвэл энэ талаар АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн А.Адьшаагаас тодруулахад "Тэр хүн юу яриад байгааг ойлгоогүй. Төрийн дэд сайд хүн Олон Улсын байгууллагад очиж, Монгол Улсынхаа төрийн албыг хашиж байгаа хүмүүсийг ялгаварлан гадуурхах, асуудлыг Олон Улсын байгууллагын эндэр дээрээс ярьсанд хариуцлага тооцох ёстой. Ёс суртахууны хариуцлага ярих ёстой. Хоёрдугаарт, тэр хүн Үндсэн хууль зөрчсөн. Үүнийг шат шатанд нь хариуцлага яригдах байх" хэмээлээ.

Ж.Мөнхбат: Б.Болор-Эрдэнийн хэлсэн үгийг сонсоогүй болохоор сонсож байгаад хариу өгье
Ж.Мөнхбат: Б.Болор-Эрдэнийн хэлсэн үгийг сонсоогүй болохоор сонсож байгаад хариу өгье
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.