Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Олон улсын хуралдаанд оролцож байхдаа Орост сургууль төгссөн, боловсрол эзэмшсэн төрийн дунд шатныхантай холбоотой хэлсэн үг олон нийтийн эгдүүцлийг хүргэж эхэлсэн.
Тэрбээр "Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан" гэх утгатай үг хэлсэн.
Тэгвэл энэ талаар МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас тодруулахад "Б.Болор-Эрдэнийн хэлсэн үгийг сонсоогүй болохоор сонсож байгаад хариу өгье" хэмээлээ.