Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ноцтой осол гаргасан Ч.Маралмааг хилээр гарахыг хоригложээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 22 секунд

Өнгөрсөн аравдугаар сарын 10-нд БЗД-ийн 26 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмааг шүүхээс хилээр гаргахыг хориглосон шийдвэр гаргалаа. Тодруулбал, "Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах талаар ирүүлсэн саналыг тус шүүх 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно" хэмээлээ.

Ч.Маралмаа нь Ланд 200 маркийн автомашин унаж явахдаа урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн байдаг.

ИТЭВОН: Нөхцөл байдал хүндэрч байгаа тухай 11 дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн хуулбарыг ИЛ БОЛГОЖЭЭ
ИТЭВОН: Нөхцөл байдал хүндэрч байгаа тухай 11 дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн хуулбарыг ИЛ БОЛГОЖЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд