БНСУ-ын Сөүл хотын Итэвонд Халлевүүний баяр тэмдэглэхээр цугласан 100,000 гаруй хүн бөөгнөрөл үүсгэж, нөхцөл байдал хүндэрч байгаа тухай 11 дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Гэвч дуудлагыг үл тоож цагдаа нар ямар ч арга хэмжээ аваагүйг мэдсэн тус улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёол ихэд уурласан хэмээн Хөх ордноос мэдэгджээ.
Тэрбээр өчигдөр Засгийн газрын хуралдааныг даргалахын өмнөхөн бямба гарагийн орой цагдаагийн 112 дугаарын утсанд ирсэн дуудлагын жагсаалтыг үзсэн байна. Улмаар Үндэсний цагдаагийн газар мягмар гарагт гамшиг болохоос дөрвөн цагийн өмнө ирж эхэлсэн яаралтай тусламжийн 11 дуудлагын хуулбарыг ил болгожээ. Тус дуудлагуудын цагдаа нар үл тоосноор 156 амиа алдсан гэж иргэд үзэж байна.
Хүмүүсийн ихэнх нь "дарагдаж үхэх" гэж байна ирээч хэмээжээ.
Өчигдөр Дотоод хэргийн сайд Ли Санг Мин, Ёнсан тойргийн дарга, Сөүл хотын дарга О Се Хун нар уучлалт гуйсан байдаг.