Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Lim Soo Hyang, Lee Ji Han-ыг эцсийн замд нь үдэж өгчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 32 секунд

Жүжигчин, дуучин Lee Ji Han-ыг өнөөдөр эцсийн замд нь үдэж өглөө. Тэрээр аравдугаар сарын 29-ний Итэвонд осол болдог өдөр хүмүүст дарагдсан байсан бяцхан охиныг авраад өөрөө амиа алдсан юм. Удахгүй гарах байсан “The Season of Kokdu”-д жүжигчин Lim Soo Hyang-тай хамтран тоглож байжээ. Soo Hyang-ыг бид “My ID is Gangnam beauty”-д тоглосноор нь мэдэх билээ.

Ji Han, Soo Hyang-ий хуучин найз залуугийн дүрийг бүтээн ажиллаж, 10 ангийн зураг авалтанд ороод байсан юм. Soo Hyang инстаграм хуудаснаа Ji Han-д зориулж сүүлчийн үгээ бичжээ. Тэрээр “Ji Han-аа чамайг сайхан газар очсон байгаасай гэж хүсэж байна. Өчигдөр чи бид хоёр хамт зураг авалтад орох ёстой байсан. Чамд тохиолдсон зүйлийг сонсоод юм ч бодох сөхөөгүй болчихсон. Чамд сайхан ирээдүй байсан, амьдрал чинь дөнгөж эхлэж байсан.

Ээж аав чинь миний гараас атгаад эцсийн мөчдөө чамайг ямар аз жаргалтай байсныг дурссан. Чамд сайхан үг хангалттай хэлж чадаагүйдээ харамсаж зөндөө уйлсан. Бид чиний төлөө киногоо амжилттай дуусгах болно. Тайван нойрс доо” гэжээ.

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.