Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусийн халдвараар дэлхий дахинд нийт 6 сая гаруй хүн нас баржээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
2 минут 25 секунд

Коронавирусийн нөхцөл байдал дэлхий дахинд аравдугаар сарын 31-ний байдлаар 623,337,158 тохиолдол бүртгэгдэж, 6,566,610 хүн нас барсан гэх мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өглөө. Тэрбээр "Өвчлөлийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 11.7 хувиар буурсан байна. ДЭМБ-ын 6 бүсийн хувьд Eвропын бүсэд 260 сая, Америкийн бүсэд 179 сая, Номхон далайн баруун бүсд 92 сая, Зүүн өмнөд Азийн бүсэд 60 сая, Газрын дундад тэнгисийн бүсэд 23 сая, Африкийн бүсэд 9 сая хүн тус тус өвчилсөн" гэв.

Нийт батлагдсан тохиолдолд эзлэх нас баралтын хувь (CFR) Дэлхий дахинд 1.05, Номхон далайн баруун бүсд 0.30 бол Монголд 0.21 байгаа аж.

Олон улсын өнөөгийн байдлыг авч үзвэл:

-Хил залгаа БНХАУ-д сүүлийн 7 хоногт 225,754 тохиолдол, сүүлийн 24 цагт 42,419 тохиолдол тус тус бүртгэгдэж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 25.7 хувиар буурч, нийт батлагдсан тохиолдолд эзлэх нас баралт 0.32, ОХУ-д сүүлийн 7 хоногт 54,900 тохиолдол, сүүлийн 24 цагт 7,606 тохиолдол тус тус бүртгэгдэж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 27.8 хувиар буурч, нийт батлагдсан тохиолдолд эзлэх нас баралт 1.82 байгаа юм байна.

-БНСУ-д сүүлийн 7 хоногт 186,850 тохиолдол, сүүлийн 24 цагт 34,987 тохиолдол тус тус бүртгэгдэж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 11.2 хувиар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдолд эзлэх нас баралт 0.11 байгаа гэв.

-Япон Улсад сүүлийн 7 хоногт 176,895 тохиолдол, сүүлийн 24 цагт 14,184 тохиолдол тус тус бүртгэгдэж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 22.9 хувиар буурч, нийт батлагдсан тохиолдолд эзлэх нас баралт 0.21 байгаа.

ХБНГУ улс 400 орчим, Франц, БНХАУ, Итали, БНСУ, Япон 100-200 гаруй, ОХУ, Грек, Австри, Чили, Их Британи улс 60-оос доош тус тус өвчлөл бүртгэгдсэн байна.

Улаанбаатарт 2 хэмийн хүйтэн
Улаанбаатарт 2 хэмийн хүйтэн
 
ПАРИС 2024: Монголын баг тамирчид Сена мөрнөө төрийн далбаагаа намируулав
ПАРИС 2024: Монголын баг тамирчид Сена мөрнөө төрийн далбаагаа намируулав
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц