Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

VISUAL TOIM: 504 хоног шоронд хоригдоод цагаадсан С.Баярцогтын ОЮУТОЛГОЙГООС-ОФФШОР хүртэлх 13 жилийн түүх...

Ангилал
Улс төр Visual toim
Огноо
Унших
7 минут 18 секунд

XX зууны түүхийг "сануулсан" эр. Дөрвөн улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэсэн гэх цагаатгалаа Сангийн сайд асан С.Баярцогт олон нийтэд өчигдөрхөн мэдэгдлээ. Нэг сая ам.доллараа оффшорт мартчихсан гэх дуулианд хутгалдаж явсан түүний хувьд хэцүү нэртийн хаалга татаж гарч ирсэнээс хойш анх удаа олон нийтийн нүдэн дээр гарч буй нь энэ байв. Үүнийг нь улс төрд тэр эргэн ирэх нь хэмээн харах хүмүүс ч их байна. Тэгвэл С.Баярцогтын холбогдон шалгагдсан хэргүүд хаанаас, хэрхэн эхлэв гэдгийг энэ удаагийн визуал тоймоороо бэлтгэн хүргэж байна.

-2008 оны есдүгээр сарын 11-

2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент С.Баярыг Ерөнхий сайдаар томилсон байдаг. Тухайн үед С.Баярын байгуулсан "МАНАН" гэх луу данстай хамтарсан Засгийн газарт С.Баярцогт Сангийн сайдаар томилогдсон нь олон нийтийн анхаарлыг татаж байв.

-2009 оны арав­дугаар сарын 6-

Засгийн газар “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто” ком­па­ниуд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав. Эл гэрээнд С.Баярцогт Сангийн сайд хувиар гарын үсэг зурж байв.

-2012 оны зургаадугаар сарын 14-

С.Баярцогт Сэлэнгэ айм­гаас УИХ-д дөрөв дэх удаагаа нэр дэвшиж, ялалт байгуулав. Ингэхдээ 18444 иргэний саналыг авч, санал хураалтын дүнгээр нэгдүгээрт жагсаж байв. Энэ утгаараа тэрбээр Сэлэнгэ аймгаас УИХ-д бараг л "дархлагдсан" нэгэн байв.

-2013 оны дөрөвдүгээр сарын 4-

2012 оны наймдугаар сард С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаар томилсон байдаг. Гэтэл удалгүй С.Баярцогтын нэг сая ам.долларын асуудал олон нийтийг бужигнуулав. Тодруулбал, Их Британийн “The Guardian” сайтад гадаадын орнуудад нууц компанитай, гадаадын банкуудад нууц данстай улстөрчид, бизнесменүүдийн талаар гаргаж тавьсан ба эдгээр хүмүүсийн хамгийн эхэнд С.Баярцогтыг Legend Plus Capital Limited гэх нууц компанитай ба компанийнхаа нэрээр Швейцарийн банкинд хадгаламж нээлгэсэн гэх мэдээлэл гарсан юм.

-2013 оны дөрөвдүгээр сарын 25-

No description available.

Нэг сая ам.долларын асуудалд орооцолдсон С.Баяр­цогтыг гадаадад байгуулсан компани болон банкин дахь дансны мэдээллээ ХОМ-тээ тус­гаа­гүй асуудлаар буруутгаж, УИХ-ын дэд даргаас чөлөөлөв.

-2014 оны арванхоёрдугаар сарын 9-

Ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргаас буусан С.Баярцогт нь өөрийн найз Ч.Сайханбилэгийн "Шийдлийн" засагт ЗГХЭГ-ын даргаар томилогдов.

-2015 оны тавдугаар сарын 21-

Ерөнхий сайд Ч.Сайхан­билэгийн Засгийн газар Арабын Нэгдсэн Эмират улсад очиж, Оюутолгойн далд уурхайн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө буюу Дубайн гэрээг байгуулав. Энэ үеэс С.Баярцогтын Оюутолгойтой холбоотой АСУУДАЛ буруу замдаа оров.

-2016 оны зургаадугаар сар СОНГУУЛЬ-

Сэлэнгэ аймгаас УИХ-д дөрвөн удаа сонгогдож, бараг л дархлагдсан нэгэн хэмээн онцолж байсан С.Баярцогт 2016 оны УИХ-ын сонгуульд мөн л Сэлэнгэ аймагтаа нэр дэвшсэн хэдий ч 16 жилийн дараа нутагтаа бүдрэв.

-2016 оны зургаадугаар сар-

Сонгуулийн санал хураалтын өмнөхөн ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтыг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр Швейцарийн ерөнхий прокуророос шалгахаар болсон гэх мэдээлэл цацагдаж эхлэв. Ингэхдээ энэ нь оффшор дансандаа “мартсан” нэг сая ам.доллартай шууд холбоотой талаар нийтлэл гарч байв.

-2017 оны нэгдүгээр сарын 3-

АТГ-аас С.Баярцогтод оффшор бүсэд данстай гэх асуудлаар нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа талаар мэдээлэв.

-2018 оны дөрөвдүгээр сарын 1-

Дөрөвдүгээр сарын 1-ний энэ орой С.Баярцогт болон Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол компанийн захирал асан Б.Бямбасайхан нарыг Оюутолгой төсөлтэй холбоотойгоор сэжигтнээр баривчилж, саатуулав. Хууль хяналтын байгууллагаар шалгуулж эхэлсэн С.Баярцогт 2017 оноос хойш нийт 5 удаа цагдан хоригдож, 504 өдрийг "аавынд" өнгөрүүлсэн байдаг.

-2018 оны гуравдугаар сарын 20-

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, намын дарга С.Эрдэнийн тушаалаар С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хасав. Оффшор данс, Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэгт холбогдон шалгуулж байх үедээ тэрбээр насаараа зүтгэсэн улс төрийн намаасаа хөөгдөв.

-2020 оны тавдугаар сарын 14-

АН-ын ҮБХ-ны цахим хуралдааны үеэр С.Баярцогтын АН-ын гишүүн, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүнчлэлийг нь сэргээсэн юм. Ингэснээр түүний хувьд 2020 оны сонгуульд намаасаа нэр дэвших боломж бүрдэв.

-2020 оны зургаадугаар сар-

Хамгийн дуулиантай сонгуулийн жилийг 2020 оных хэмээн нэрлэж болно. Учир нь, сонгуулийн сурталчилгаа эхлээд 20 хүрэхгүй хоног болж байхад хэд хэдэн нэр дэвшигчид цагдан хоригдов. Тэдний нэг нь С.Баярцогт. Шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон С.Баярцогтод Сэлэнгэчүүд 14678 хүний буюу 29.9 хувь нь саналаа өгөв.

-2020 оны долдугаар сарын 17-

С.Баярцогт 2020 оны зургаадугаар сарын 18-нд сонгуулийн үеэр хоригдсон. Харин үүнээс сар гаруйн дараа буюу мөн оны долдугаар сарын 17-нд шүүхээс С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноов. Үүний дараагаар С.Баярцогт давж заалдах шатны болон Дээд шүүхэд хандаж, 2020 оны арванхоёрдугаар сарын 3-нд Нийслэлийн шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилж, дөрвөн жил найман сар хорих ял шийтгэсэн. Харин 2021 оны долдугаар сарын 19-нд Дээд шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцав.

-2021 оны наймдугаар сарын 20-

2021 оны наймдугаар сарын 20-нд суллагдав. Түүнд холбогдох ОЮУТОЛГОЙН гэх хэргийг 2022 оны долдугаар сард прокуророос хэрэгсэхгүй болгов.

-2022 оны 11 дүгээр сарын 1-

Суллагдсанаас хойш олны нүдэнд ил гараагүй байсан С.Баярцогт дөнгөж өчигдөр "Швейцарийн холбооны улс"-аас түүнд үүсгэсэн ОЮУТОЛГОЙН хэргийг хэрэгсэхгүй болгосныг зарлаж, "Улс төрд ИДЭВХТЭЙ оролцохоо зарлав.

-С.Баярцогтын улс төрийн ирээдүй...-

Ямартай ч тэр улс төрд эргэн ирж буйгаа мэдэгдлээ. Харин түүнийг цаашид ямар "зам" хүлээж байгаа бол...

“BTS” хамтлагийн ахлагч RM удахгүй албан ёсны бие даасан цомгоо гаргана
“BTS” хамтлагийн ахлагч RM удахгүй албан ёсны бие даасан цомгоо гаргана
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.