АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Тэгвэл АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах зүйлийг ярьсан юм. Тэрбээр,
"Энэ засгийн газар ажиллаад дөрвөн жилийнхээ тал хувьд явж байна. МАН-ын 2020 онд 5 бүлэг, 34 дэд бүлэг, 702 заалттай мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан. Гэтэл үүнээс хийгдэж эхэлсэн ажил байна уу. Таван бүлгийг нь задлаад харвал,
- Нэгдүгээрт, Хүний хөгжил
- Хоёрдугаарт, Эдийн засгийн бодлого
- Гуравдугаарт, Засаглал
- Дөрөвдүгээрт, Ногоон хөгжил
- Тавдугаарт, Түгжрэлийн асуудалд ямар ямар ажил хийх вэ гэдгээ тодорхойлж байж.
АН-ын бүлгээс долоо хоног бүр бүлгийн хурал дээр энэ асуудлуудыг ярьж эхлэхээр болсон. Тиймээс энэ долоо хоногт эхний бүлэг буюу "Хүний хөгжил" дээр МАН амлалтаа хэрхэн биелүүлж яваа вэ, 2023 оны төсөв бүрэн болж байна. Тиймээс үүн дээр төвлөрч ажиллая гэж бодсон.
АН-аас "Амлалт, ажлын зөрүү" нэртэй хөтөлбөрт ажлыг зохиож байна. Тухайлбал,
МАН "Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувь болгоно гэж амлалт өгч байсан. Одоо ямар байгааг бүгд мэднэ. Мөн зээлийн олдоц огт байхгүй болсон зэрэг асуудлууд гарч ирсэн.
Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна. Тухайн үед 2020 онд иргэдийн 27,8 хувь нь ядууралд өртсөн байна гэж байсан бол одоо 42,2 хувь нь ядууралд өртсөн байна гэсэн судалгаа байна. Ядуурлыг бууруулна гэсэн заалт хэрхэн биелэж байна вэ. Мөн Цалин нэмнэ гэж заасан байна. Энэ биелэлээ олсон уу зэрэг асуудлыг хөндөнө.
Ирэх долоо хоногт "Эдийн засгийн бодлого" бүлэг дээр ажиллана. Энэ мэт 5 бүлэг дээр 5 долоо хоног ажиллаад хамгийн сүүлд дүгнэлт хийнэ гэж бодож байна. Эрх баригч намын амлалтыг сануулъя гэдэг ажлыг өнөөдрийн бүлгийн хурлаар ярилцлаа.
Мөн МАН-ын мөрийн хөтөлбөр дээр 10 сая бог малын арьс боловсруулдаг болно гэж заасан байгаа. 2024 онд гэж ярих байх. Гэхдээ 2023 оны төсөв дээр мар нэг арьс, ширний үйлдвэрийн талаар дурдсан зүйл огт байхгүй. Хэзээ богийн арьс, ширийг боловсруулж эхлэх вэ. Үүнийг ард иргэд эрх баригчдаас асуух хэрэгтэй. Ам, ажлын хооронд зөрүү их байна" гэлээ.