Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Итэвоны осолд 10 хүртэлх насны 11 хүүхэд амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 25 секунд

Сөүл хотод болсон Халлевүүний баяраар цугларсан олны хөлд дарагдсан хүмүүсийн тоо 154-д хүрч, тэдний 26 нь гадаадын иргэд байжээ. Өнөөдрийн байдлаар 33 хүний ​​биеийн байдал хүнд байгаа тул амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэж магадгүй байгаа гэж Yonhap агентлаг мэдээлжээ.

Гадны 26 хохирогчийн тоонд Ираны тав, Хятад, Оросын тус бүр дөрөв, АНУ-ын хоёр, Япон хоёр, Франц, Австрали, Норвеги, Австри, Вьетнам, Тайланд, Казахстан, Узбекистан, Шри-Ланкийн нэг иргэн байсан аж.

Мөн амиа алдсан хүмүүсийн дунд дунд сургуулийн нэг, ахлах ангийн таван сурагч байсан бөгөөд бүгд Сөүл хотын харьяат байсан гэж Боловсролын яам мэдээлжээ. Дунд болон ахлах ангийн өөр таван сурагч шархадсан бөгөөд тэдний хоёр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Түүнчлэн томчуудыг дагаж баярт оролцохоор явсан 10 хүртэлх насны 11 хүүхэд амиа алдсан байна.

Халлевүүний баярт оролцогчид Сөүл хотын Итэвон 3.2 метр өргөн нарийхан гудамжинд бөөн бөөнөөрөө цугларсны улмаас бөөгнөрөл үүсч, амьсгалах аргагүй болж нас барсан байдаг.

Элон Маск твиттерийн ажилчдыг цомхотгоно гэх мэдээллийг няцаалаа
Элон Маск твиттерийн ажилчдыг цомхотгоно гэх мэдээллийг няцаалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.