Турк улсын Истанбул хотоос 170 орчим иргэнээ авчрах тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.05.13/ 09:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрөх аж. Онгоц энэ сарын 14-нд буюу маргааш Улаанбаатар хотод газардана. Уг нислэгээр Европт ажиллаж, амьдарч байсан монгол иргэд голлон ирэх юм байна.
Мөн ойрын хугацаанд Турк болон Энэтхэг улсаас иргэдээ татан авахаар болсон билээ.
Одоогийн байдлаар дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгаа аж.