Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн 383 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Нийслэлийн 383 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Тоглолтод Улаанбаатар театр, “Баянмонгол” чуулга, “Харанга”, “Салхи” хамтлаг, сонгодог урлагийн төлөөлөгчид зэрэг олонд хүндлэгдсэн мэргэжлийн уран бүтээлчид, дуучид, бүжигчид оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлээ өргөн барьсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэндчилгээ дэвшүүлж “Улаанбаатар хотын 383 жилийн ойн мэндийг нийт иргэддээ хүргэе. 1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнөө нийслэл хот маань үүсгэн байгуулагдсанаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Алтан тэвшийн хөндий хэмээх энэ газарт суурьшсан. Нийт хүн амын 50 гаруй хувь нь нийслэл Улаанбаатар хотод аж төрж буй. Өнөөдөр бол Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа хүн бүрийн баярын өдөр юм. Улаанбаатар хотын иргэд, оршин суугчид та бүхнийг хөгжлийн төлөө элгэн халуун сэтгэлээр хандаж, хамтдаа хүчээ нэгтгэж урагшлахыг хүсэн ерөөе” хэмээв.

Хураагаад, хориод дампууруулах амархан ч, хэлэлцээрийн ширээнд суугаад зээлийг нь төлүүлэх нь илүү үр дүнтэй
Хураагаад, хориод дампууруулах амархан ч, хэлэлцээрийн ширээнд суугаад зээлийг нь төлүүлэх нь илүү үр дүнтэй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд