Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Нийслэлийн өмчтэй холбоотой хэд хэдэн асуудлыг өнөөдөр хэлэлцлээ.
- БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бяцхан тэмүүлэл” клиник сувиллын барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, нийслэлийн өмчөөс хасах,
- “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус болох 1,584.0 м2 талбай бүхий барилгыг акталж, нийслэлийн өмчөөс хасах,
- Баянгол дүүргийн прокурорын газрын ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, Нийслэлийн өмчөөс хасах саналыг тус тус дэмжлээ.
Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан барилгуудыг шинээр өмч бүртгэлд оруулах, мөн ашиглалтын шаардлага хангахаа больж, акталсан барилгуудыг өмчөөс хасах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
БЗД-ийн 88 дугаар сургуулийн спорт заал, БЗД-ийн лаборатори 142 дугаар сургуулийн барилга, СХД-ийн нутаг дэвсгэрт зургаан гүний худаг, БЗД-ийн нутагт гурван худаг зэрэг нийт таван тэрбум гаруй төгрөгийн үнэ өртөг бүхий 12 барилга байгууламжийг нийслэлийн өмчид шинээр бүртгэн авахыг Тэргүүлэгчид дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ