Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨНӨӨДӨР: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлаар хэвлэл бага хурал хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

08:30-09:30 цагт Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-нд тус яамнаас “Ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрны суралцагчдын аюулгүй байдал, эрхийн хамгаалалт” уулзалт хэлэлцүүлгийг улсын хэмжээнд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

09:30 цагт ХЗДХЯ-нд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 11-11 төвд ирсэн гомдол санал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Хуралд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ХСҮТ-ийн удирдлагууд оролцоно.

10:00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт ХӨСҮТ-ийн байранд "Элэгний эмгэг: Эрдэм шинжилгээ - эмнэлзүй" сэдэвт сургалт болно. Тус сургалтаар Анагаах ухааны хүрээлэн, ХӨСҮТ-ийн эрдэмтэн судлаачид хепатитын вирусийн болон удамшил, аутоиммуны, бодисын солилцооны шалтгаант элэгний эмгэгийн сүүлийн үеийн судалгааны чиг хандлага, эмнэлзүй, оношилгооны талаар мэдээлэл хүргэнэ.

10:30 цагт “CROCUS event hall”-д Олон улсын аялал жуулчлалын "Ай Ти Эм Монголиа-2022” үзэсгэлэнгийн нээлт болно. Тус үзэсгэлэн Шинэ сэргэлт-Аялал жуулчлал уриатайгаар "Мишээл экспо"-д гурван өдөр үргэлжилнэ.

10:30 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлаар хэвлэл бага хурал хийнэ.

11:40 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд Хятадын Бээжингийн их сургууль, Өвөрмонгол зүүн бүсийн хэлний төв, ШУА-ХЗХ хамтарсан компьютер хэл шинжлэлийн лабораторийн нээлт болно.

Аялал жуулчлалын Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар тус салбарын эрх зүйн орчныг сайжруулахаар ярилцав
Аялал жуулчлалын Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар тус салбарын эрх зүйн орчныг сайжруулахаар ярилцав
 
“Сурагч солилцоо-2024” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ
“Сурагч солилцоо-2024” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.