Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг “дээрэмдсэн“ Ерөнхий прокурор, Тагнуулын даргаар ажиллаж байсан хүмүүсийг ЗАРЛАНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр "Гадаадын хөрөнгө оруулагчид"-ын эрх ашгийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийнэ. Хурал ХЗДХЯ-нд 09.30 цагаас болно. Мөн уг хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулагчдыг “дээрэмдсэн“ Ерөнхий прокурор, Тагнуулын даргаар ажиллаж байсан хүмүүсийг ЗАРЛАХ юм. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдааны дараа "2012-2022 оны хооронд Гадаадын хөрөнгө оруулагчтай ААН-үүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт ямар хүмүүс хамааралтай. Ямар прокурор хяналт тавьж ажилласан, хэрхэн хэрэг нь хаагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг нь яаж дарагдсан зэргийг дэлгэрэнгүй өгөх болно. Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан, Тагнуулын даргаар ажиллаж байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс ч холбогдсон байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг тогтмол үйл ажиллагаагаа явуулна. Арбитрын шүүхэд гацсан, шүүхийн шатанд гацсан, иргэний хэргийг эрүүгийн хэрэг болгож шийдүүлсэн. Үндэслэлгүйгээр бусдыг Монгол Улсаас гаргах хууль бус ажиллагаа зохион байгуулж, хар тамга дарсан. Хөрөнгө оруулагч оруулж ирэхгүй болгосон жагсаалтыг танилцуулна" гэсэн юм.

Түүний мэдээллийг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК дахь нэгжлэгийг АТГ-аас хийжээ
“Эрдэнэс Тавантолгой“ ХК дахь нэгжлэгийг АТГ-аас хийжээ
 
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.