Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Амартүвшин: Оросын талаас бизнесийн ийм саналууд өдөр тутамд л ирдэг

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 58 секунд

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим Орос улсын дайны хангамж бэлдэхээр ААН-үүдэд бизнес санал хүргүүлж эхэлсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд гараад байна. Эл мэдээллийн талаар болон бусад цаг үеийн зарим асуудлаар МҮХҮАТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшингээс байр суурийг нь тодрууллаа.

-Олон нийтийн цахим сүлжээнд МҮХҮАТ Орос улсын дайнд зориулагдсан хангамж бэлдүүлэхээр ААН-үүдэд бизнес санал хүргүүлж байна гэх мэдээлэл гарлаа. Эл мэдээлэл үнэн үү?

-Энэ бол компани хоорондын худалдааны асуудал. Маш олон компани хүсэлт тавьж, хоорондоо ажил хэргийн харилцаа үүсгэхийг үгүйсгэхгүй. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар өөрөө худалдаа хийж л байгаа. Хориглоогүй шүү дээ. Тэгэхээр хоёр талдаа хүсэлт тавьсан компаниудын мэдээллийн дагуу сонирхсон компаниуд холбогдож, өөр хоорондоо харилцаа үүсгэхийг үгүйсгэхгүй. Өдөр тутам л болж байдаг асуудал. Зөвхөн улс ч биш. Зөвхөн энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг сонирхож байгаа хүмүүс холбогдоорой л гэсэн үйл ажиллагаа. Аяны хөнжил, цүнх зэрэг бүтээгдэхүүн байх шиг байсан. Тэгэхээр асуудалд жаахан ул суурьтай хандах хэрэгтэй. Юун дайн. Бидэнд ямар хамаа байна.

Монголын компаниудад нэг ч гэсэн ажил хэрэгтэй байлгүй дээ. Ер нь энэ мэт ажлын саналууд их ирдэг. Монголын компаниуд руу холбож өгөөч, ийм бүтээгдэхүүн авья, нийлүүлье гэж их ханддаг. Бид түүнийх нь дагуу мэйлээр бизнес саналыг нь явуулсан. Өдөр тутам л үргэлжилж байдаг ажил.

Нөгөө талаар Засгийн газар л болохгүй гэж хориглоогүй бол компаниуд хоорондоо худалдаа хийнэ шүү дээ. Засгийн газар албан ёсоор хоригловол бид хийхгүй. Гэтэл Ард санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг асуудлыг дэвэргэж байгаа нь буруу.

-Төрийн сайд хүн аливаа асуудлыг судалж байж ярих ёстой. Субьектив байдлаар асуудалд хандаж болохгүй-

-Өнгөрөгч долоо хоногт байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар МҮХҮАТ ААН-үүдээ дарамталдаг, үйл ажиллагааг нь зогсоодог гэх байр суурийг илэрхийлсэн. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Төрийн сайд хүн аливаа асуудлыг судалж байж ярих нь ёстой. Зүгээр л субьектив байдлаар асуудалд хандаж болохгүй. Ч.Хүрэлбаатар сайдын ч асуудал биш. О.Амартүвшингийн ч асуудал биш. Асуудалд ул суурьтай хандаж, шаардлагатай бол хэрэгтэй мэдээллүүдийг авч болно шүү дээ. Асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй л дээ. Өнөөдрийн Ч.Ганхуягийн асуудалтай л адилхан.

-МҮХҮАТ-ынхан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өрөөнд л ажил хэргээ явуулдаг байсан гэх агуулга ч яригдаад амжсан шүү дээ?

-Танхимын Ерөнхийлөгч гэдэг утгаараа Ерөнхий сайдтай ч, Ерөнхийлөгчтэй ч асуудал танилцуулж уулзана. Шаардлагатай бол сайдтай ч уулзана. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар бүгдтэй нь л уулзаж, гарц шийдлийнх нь тал дээр хамтран ажиллах нь бидний хийх ёстой ажлын нэг гэж хардаг. Асуудалд субъектив хандаж болохгүй. Бүх мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй. Надтай тэр өрөөнд тийм их таарсан юм уу, хэлж мэдэхгүй юм. Ер нь хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалж ажилладаг, ААН-үүдээ тойрч судалгаа хийдэг, түүнийгээ бүгдэд нь танилцуулдаг, гарц шийдлийг нь олох чиглэлд бүгдтэй нь хамтран ажилласаар ирсэн.

Бүх л бүтэн нэг том хуулийг нэг хүний технологи гэж дураар дүгнэж болохгүй. Ямар ч хамаагүй асуудал шүү дээ. Гаднын улс оронд байдаг л хууль, хуулийн заалт. Бид үүнийг одоо шинэчлэхгүй бол болохгүй. Яагаад гэдгийг нь биднээс асуухгүйгээр субъектив дүгнэлт хийж байгаа нь харамсалтай.

НЭМЭЛТ: УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын байнгын хорооны хурлын үеэр МҮХҮАТ-тай холбоотой илэрхийлсэн байр суурийг энд дарж уншина уу.

Хоёрдугаар эмнэлэг ХАРВАЛТЫН НЭГЖ​ЭЭРЭЭ дамжуулан иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна
Хоёрдугаар эмнэлэг ХАРВАЛТЫН НЭГЖ​ЭЭРЭЭ дамжуулан иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.