Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болороо: Ханийхаа нэрийг сэргээж чадсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд


Хишиг арвин индустриал” ХХК-д ажиллаж байсан иргэн лифтний хонгилд унаж нас барсан байсныг 19 хоногийн дараа олсон харамсалтай явдал өнгөрсөн оны зургаадугаар сард болсон билээ. 

Шүүх эмнэлгээс талийгаачийг их хэмжээний согтолттой байсан гэх дүгнэлт гаргаж байв. Харин талийгаачийн гэргий Б.Болороо эмгэнэлт явдал гарах үед нөхрийгөө согтуу байсан гэдгийг үгүйсгэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө тэмцэж, дахин шалгуулсан юм. 

Тэрбээр өчигдөр шүүх эмнэлгийн дүгнэлтийг өөрийн фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан хүргэжээ. 

Иргэн Б.Болороо  "Ханийхаа нэрийг сэргээж чадсан"

Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр алкохол хэрэглээгүй нь тогтоогдсон,өөрөөр хэлбэл 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш тэр дор 19 хоног байж өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарсан. 

Мөн МХЕГ-аар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргахад миний хань буруугүй, компаний 100% буруу гэж гарсан.

Миний эцсийн, цор ганц хүсэл бол ханийхаа нэрийг л цэвэрлэх байсан. Би зорилгодоо хүрсээн, гэхдээ өөрийн сайндаа биш та бүгдийн дэмжлэгээр. Бид ямар ч зүйлд нэгдэж чадвал ялж болдог юм байна, үнэн илэрдэг юм байна шүү.

Эхнээсээ намайг дэмжиж, урам өгсөн, зоригжуулсан, чи ганцаараа биш шүү гэж урагшлах итгэл хайрлаж байсан, хайрлаж байгаа та бүхэндээ баярлалаа.

Худал хуурмаг зүйлтэй эвлэрээд сууж чадахгүй байгааг минь хараад хүсэл, санааг минь ойлгож бүх зүйлд минь хамт байж тэмцсэн ээждээ онцгойлон баярлалаа.

Тун удахгүй хавтаст хэрэгтэйгээ танилцсаныхаа дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно оо.

БИЕ НЬ ЭНЭ ОРЧЛОНД БАЙХГҮЙ БОЛЛОО Ч ҮР НЬ ҮЛДСЭН ХОРВООД НЭР НЬ ЦЭВЭР ЯВАГ ЭЭ" гэжээ.

Орон сууцны хана нураан гадагш хаалга гаргасан зөрчилд арга хэмжээ тооцжээ
Орон сууцны хана нураан гадагш хаалга гаргасан зөрчилд арга хэмжээ тооцжээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.