Манай улсад архины асуудал бол нэн тэргүүний тулгамдаж буй асуудал. Тэгвэл архийг байнга, давтамжтай хэрэглээд байвал өвчин болдог байна. Энэ талаар СЭМҮТ-ийн донтох судлалын өдрийн эмчилгээний багийн ахлах эмч Б.Соёлмаа дараах мэдээллийг өгч байсан юм.
Тэрбээр, "Этилийн спиртийн устай хольсон нэгдлийг архи гэж нэрлэдэг. Уг бодисыг тодорхой хугацаанд давтамжтай хэрэглэвэл тархи гэмтдэг байна. Ингэснээр архины хамааралтай болох өндөр магадлалтай болдог ба үүнийг ДЭМБ-аас F102 кодтой өвчин гэж үздэг.
Одоо залуус баасан гараг бүрийг системтэйгээр тэмдэглэж байна. Ихэвчлэн 20 насны залуус баасан гараг болгон найзуудтайгаа нийлж пиво ууж байна. Энэ байдлаараа явбал 15-20 жилийн дараа архины дасал үүснэ. Хэрэв ойр ойрхон хэрэглээд байвал 2-5 жилийн дотор хамааралтай болж, архинд донтох өвчин үүснэ гэсэн судалгаа байдаг" гэжээ.