Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОБГ: “World mongolia tower”-ын техникийн өрөө, террас шатаж байсныг унтраасан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

“Ворлд Монголиа Тауэр”-т гал гарч буй бичлэг өчигдөр цахим хуудаснаа цацагдсан. Тэгвэл энэ талаар НОБГ-аас тодруулахад "Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны 2-ын 50 дугаар байр “Ворлд Монголиа Тауэр” 16 давхар барилгын дээвэр дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 22:45 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 16 давхар үйлчилгээний зориулалттай барилгын цахилгаан шатны техникийн өрөө, дээврийн хэсэг /террас/ тус тус шатаж байсныг ажиллан унтраасан" хэмээлээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхааруулав
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхааруулав
 
Маргааш Улаанбаатарт 11 хэм дулаан, багавтар үүлтэй
Маргааш Улаанбаатарт 11 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.