Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГХЭГ: Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан зөрчил гаргасан бол хариуцлага тооцох асуудлыг ярина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Засгийн газрын өнгөрсөн зургаадугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайханыг томилсон.

Харин 1111 төвд түүнтэй холбоотой гомдол ажилчдаас нь ирсэн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нь ажилчидтайгаа зүй бус харьцдаг. Ажлын байрны шаардлагаа бүрэн хангахгүй байна зэрэг гомдол ирсэн. Мөн төрийн албан хаагчдын эрх зөрчигдөж байна гэсэн гомдол ч ирсэн. Энэ асуудлаар салбарын чиглэл хариуцсан сайд нь шалгалт хийж байна.

Төрийн албан бол ёсзүйтэй хариуцлагатай. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг ягштал биелүүлдэг байх ёстой. Тэгэхээр хуулийн зөрчил, ёсзүйн зөрчил үүсгэсэн нь тогтоогдвол ажлын хариуцлага тооцох асуудлыг ярина" хэмээлээ.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгана
Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.