Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ремдесивир эмийг туршсан хулганы төмсөгний үйл ажиллагаа мууджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 12 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Ремдесивир болон Плацебо эмийг харьцуулсан судалгааны үр дүнг Ланцет сэтгүүлд нийтэлжээ.
  • Ремдесивир вирусний хэмжээг төдийлөн сайн бууруулахгүй байгаа нь тогтоогдсон байна.
  • Уг эмийг туршсан хулганы төмсөгний үйл ажиллагаа болон үрийн шингэний чанарт сөрөг нөлөө үзүүлж байжээ.

Эбола вирусний эсрэг эмчилгээнд зориулж анх бүтээсэн Ремдесивир эмийг АНУ-д “Ковид-19” халдварын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрч, энэ сарын 4-ний өдрөөс эмнэлгүүдэд тарааж эхэлсэн байна. Тэр ч байтугай Япон улсад уг эмийг дотооддоо үйлдвэрлэсэн Авиган эмээс түрүүлж ашиглах зөвшөөрлийг олгожээ.

Тэгвэл олон улсын анагаах ухааны “Lancet” сэтгүүлд Ковид-19-ийн эмчилгээнд өргөн ашиглагдаж буй Ремдесивир болон Плацебо эмийг харьцуулсан судалгааны үр дүнг нийтэлжээ. Судалгаагаар хүнд өвчтөнд дээрх хоёр эм төдийлөн үр дүнгүй бөгөөд Ремдесивир нь Плацебо-г бодоход амьсгалын дээд, доод зам дахь вирусний хэмжээг сайн бууруулахгүй байгаа нь тогтоогдсон байна.

Түүнчлэн, БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотын эрдэмтэд Ремдесивир эм нь хулганын төмсөгний үйл ажиллагаа, үрийн шингэний чанарт сөргөөр нөлөөлж байгааг тогтоожээ. Эрдэмтэд нийт 28 хулганад 10 хоногийн турш уг эмийг өгсний дараа шинжилгээ хийхэд дээрх үр дүн илэрсэн гээд Ремдесивир эмийн гаж нөлөөний талаар цаашид нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэйг онцолсон байна.  

Харин Ковид-19-ийн эсрэг эмчилгээнд нэвтрүүлсэн өөр нэгэн эм болох гидроксихлорокин эмийг Колумбын их сургуулийн эрүүл мэндийн төвд эмчлэгдэж буй өвчтөнүүдэд хэрэглэхэд ямар ч нөлөө үзүүлээгүйг судлаачид мэдэгджээ. Тодруулбал, хумхаа өвчний эмчилгээнд голчлон ашигладаг уг эм “Covid-19”-өөр өвчилсөн хүмүүсийн биеийн байдлыг дээрдүүлээгүй ч дордуулаагүй аж. Дээрх судалгааны дүнд үндэслэн эмнэлгээс уг эмийг эмчилгээнд хэрэглэхгүй байхыг зөвлөх болжээ.

Эх сурвалж: Тагнуулын Ерөнхий Газар

С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.