Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Ганбат: Камерын бичлэгийг олон нийтэд задлах боломжгүй, тухайн осолд өртсөн охины гэмтлийн зэрэг хөнгөн гарсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ТЦА-ны дарга, хурандаа О.Ганбат "Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдөр "Ланд-200" маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн осол гарсан. Нийгэмд энэ ослын талаар үл итгэх байдал үүссэн. Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд уг асуудалд хариулт өгөхөөр боллоо. Прокурорын зүгээс камерын бичлэгийг олон нийтэд задлах боломжгүй гэдгийг хэлсэн. Мөн тухайн осолд өртсөн охины гэмтлийн зэрэг хөнгөн гарсан." гэв.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр охины зүүн өвдөг шархтай, зулгарсан гэх дүгнэлт гарсан. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Таван толгой түлш ХХК нийслэлийн долоон дүүрэгт 100,000 тн сайжруулсан түлш нөөцлөөд байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд