Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-үүл: У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар надтай хамт Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, сонгогчдын шударга шүүлтээр шүүлгэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 8 секунд

Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-үүл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр " Сүүлийн үед МАН-ын намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан монголын топ сэтгүүлчдийг ашиглан миний эсрэг улайрсан гүтгэлэгийн шинжтэй зүйлүүдийг мэдээлж байна. Тодруулбал, сэтгүүлч Лодойсамбуугийн "Улаан бал" нэвтрүүлэг, tovch.mn сайтын лайв мэдээг эх сурвалж болгон сэтгүүлч  М.Батбилэгийн бэлтгэсэн "Улсын баатрын балаг" хэмээх ээлжит гүтгэлэгт нэвтрүүлгийг 2020 оны тавдугаар сараас эхлэн UBS, MN25, ТВ5, C1 гэх зэрэг телевизүүдэд төлбөртэйгээр  цацлаа. Энэхүү нэвтрүүлэгт аав хүү хоёрын хэрэг хэмээх зохиомол хэргийн тухай үзүүлэхдээ Бат-үүл миний биетэй холбогдуулан шалгаж байгаа хавтаст хэргийн материалыг илтэд мушгин гуйвуулж гүтгэлээ. 

МАН намайг хулгайч, дээрэмчин, алуурчин болгож гүтгэх ажиллагааг 30 жил явуулж байгааг та бүхэн мэднэ. Энэ удаа бүр гэр бүлээр минь  гүтгэн, хүний ёсноос гадуур зүйл хийж байна. Эдгээр гүтгэлэг бүр сонгуулийн өмнө идэвхждэг. Өнөөдөр намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр нийтийн тархийг угааж байна.

Гүтгэлэгийн цаана миний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гутаах гэсэн том улс төрийн зорилготой үйл ажиллагаа явж байна. 

Энэ зорилгын төлөө МАН сүүлийн 4 жил ажиллаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон. 

Тиймээс миний бие МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг 2020 оны УИХ-ын сонгуулиар нийслэлийн сонгуулийн тойрогт тэр тусмаа гэр хороололд, бүр тэр тусмаа Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж надтай өрсөлдөж сонгогчдын шударга шүүлтээр шүүлгэхийг уриалж байна. Сонгогчдынхоо өмнө очиж үнэнгээ яръя. Сонгогчдын шударга шүүхээр шүүлгэе" гэв. 

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ
Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ
 
Голын эрэг нурж, согтууруулах ундаа хэрэглэсэн 38 настай эрэгтэй бургаснаас зуурсан байсныг аварчээ
Голын эрэг нурж, согтууруулах ундаа хэрэглэсэн 38 настай эрэгтэй бургаснаас зуурсан байсныг аварчээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц