Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтай нутгийн магтаалыг шинээр бүтээжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 31 секунд

Алтай нутгийн уран бүтээлчид хамтран “Наранд ойрхон Алтай” хэмээх магтуу дууг бүтээжээ. Магтуу нь аливаа зүйлийн сайн сайхан шинжийг тоочсон уянгын дуу бөгөөд магтаалаас улбаатай юм.

Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, ая зохиогч, дуучин М.Амарсайхан агсны зохиосон аялгуунд тохируулан Тайшир сумын харьяат, сэтгүүлч Т.Сайхнаа уг дууны шүлгийг бичжээ.

Ая зохиогч М.Амарсайхан нь 1980 оноос эхлэн Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга, Цэргийн дуу бүжгийн чуулгад дуучнаар ажиллаж, олон арван жүжгийн гол болон туслах дүрд тоглосон авьяаслаг уран бүтээлч байжээ. Түүний ая зохиосон 40 гаруй дуу байдаг бөгөөд уран бүтээлийн цэнгүүнээ Алтай нутагтаа хийж байжээ.

Дууны үгийг зохиогч Т.Сайхнаагийн хувьд “Нийтийн тооллын өмнөх ирээдүй” шүлгийн ном хэвлүүлж, “Есөнбулагийн дуулал”, “Алтан гадас шиг аав”, “Бүүвэй минь, сургаал минь” зэрэг хэд хэдэн дууны үг бичсэн залуу уран бүтээлч юм.

Говь-Алтай аймгийг нар зөв тойрон аялаж буй мэтээр магтан дуулсан “Наранд ойрхон Алтай” дууг Дуурь, бүжгийн эрдмийн театрын залуу дуучин Б.Чүлтэмсүрэн дуулж, “Оюунлаг” продакшний уран бүтээлчид клипжүүлжээ.

ТОЙМ: Европын холбоонд хийх Ерөнхий сайдын айлчлал ГЕРМАНААС эхэлсний УЧИР...
ТОЙМ: Европын холбоонд хийх Ерөнхий сайдын айлчлал ГЕРМАНААС эхэлсний УЧИР...
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.