Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ олон улсын нислэгээ цуцалсан нь халдварын тархалтыг хурдасгасан байж болзошгүй гэж үзжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 7 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Цагаан ордны олон улсын нислэгийг цуцлах шийдвэр нь Ковид-19 халдварын тархалтыг хурдасгасан байж болзошгүй.
  • Тавдугаар сарын 1-нээс Америкийн хэд хэдэн муж хорио цээрийн дэглэмээ сулруулаад байна.
  • Энэ сарын эцэс гэхэд тус улсад 200,000 хүн шинээр халдвар авна гэсэн тооцоо гарчээ.

АНУ-д Ковид-19 халдвараар өвчлөгсдийн тоо 1,3 саяд хүрч, нас баралт 80,000 даваад байна. Энэ нь зарим судлаачдын үзэж буйгаар БНХАУ, хожим Европын чиглэлд хийх нислэгийг цуцлах Цагаан ордны шийдвэр Америк иргэдийн гэнэтийн буцах нүүдлийг үүсгэж өвчний тархалтыг хурдасгасан байж болзошгүй аж. Тодруулбал, хилийн боомтуудад 1-3-р сард нутаг буцсан 250,000 орчим америк иргэний 10 хувьд л биеийн дулааны хэмжилт хийжээ. Ийнхүү хяналт, тандалт сул байсан нь вирусний тархалт эрчимжихэд нөлөөлсөн байх боломжтой аж.

 

АНУ-д 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэд хэдэн муж хөл хорионы дэглэмээ сулруулж байна. Гэвч улс төрийн намууд болон тэднийг дэмжигч иргэд хөл хориог сулруулах талаар харилцан адилгүй байр суурь илэрхийлж зөрчилдөөнтэй байгаа аж. Тодруулбал,

Иллинойс болон Мичиган мужуудад улс төрийн тэмцэл ширүүсч, Ардчилсан намаас сонгогдсон мужийн захирагчийг эсэргүүцсэн жагсаал болов. Техас муж 26 сая иргэнийхээ гэрийн хорионы дэглэмийг цуцалсан, Өмнөд Каролина мужид олон нийтийн газрууд аажмаар нээгдсэн, Иова мужийн удирдлага хөл хорионы дэглэмийг хэсэгчлэн сулруулсан зэргээс үзэхэд энэ долоо хоногт мужуудын тэн хагаст хөл хорионы дэглэм тодорхой хэмжээнд сулрах төлөвтэй. Харин судлаачид хөл хорионы дэглэмийг сулруулах нь өвчний тархалтын хоёр дахь давлагаа үүсгэх аюултайг анхааруулсаар байна.

Тус улсын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанаас

6-р сарын 1 гэхэд АНУ-д шинэ төрлийн коронавирусний улмаас хоногт нас барах хүний тоо 3,000-д хүрнэ гэсэн тооцоо гаргажээ. Холбооны Онцгой байдлын удирдах агентлаг буюу “Federal Emergency Management Agency” Засгийн газарт зориулан гаргасан уг тооцоогоор энэ сарын эцэс гэхэд хоногт 200 мянган халдварын шинэ тохиолдол тус улсад бүртгэгдэх аж. Уг тооцоо, судалгааг АНУ-ын ихэнх мужид эдийн засгаа сэргээх үүднээс хөл хорионы дэглэмийг цуцалж, бизнесийн үйл ажиллагааг эхлүүлж буйтай холбоотойгоор хийсэн байна. 

Засгийн газрын агентлагаас гадна их дээд сургуулиуд, хувийн эрүүл мэндийн судалгааны газрууд ч АНУ-д нас баралтын тоо нэмэгдэх болно гэж үзэж байна.

Эх сурвалж: Gia.gov.mn

Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ
Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ
 
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.