Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лондонд амьдардаг монголчууд бие биедээ туслах аян өрнүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Ковид-19 цар тахлаас үүдсэн хорио цээрийн үед эх орондоо ирж чадалгүй, гадаадад гацсан монгол иргэн олон байгаа билээ. Тэгвэл Их Британийн Лондон хот  дахь Waitrose сүпэрмаркетад сүшиний тасаг ажиллуулдаг монголчууд нэгдэн тус хот дахь өндөр настан, ажилгүй болсон иргэд, хичээл нь зогссон оюутан зэрэг хүнсний хомсдолд орох магадлалтай байгаа монголчууддаа хүнсний тусламж үзүүлэх аян өрнүүлж эхэлжээ.

Тухайлбал, өнөөдөр Parson Green Sushi Daily-ийн Нараа гэх бүсгүйн хандивласан 2 айлын хүнсний барааг оюутан охин, болон ээж хүү хоёрт (£20-ийн хүнсний бараа авах эрхийн бичиг дагалдуулж) тус тус хүргэж өгсөн байна. Үүний хариуд хүүгийн ээж өөрийн оёж буй амны хаалтнаасаа тусламжийн аянд хандивласан бөгөөд тэдгээрээс 12 ширхэгийг 6 ам бүлтэй айлд өгсөн байна. 

Уг тусламжийн үйлсийг санхүүжүүлэхээр Лондон дахь монголчууд хандив өргөж байгаа бөгөөд хандивын санд одоогоор нийт £1260 цугларсан байна. Тэдгээр хандив тусламжийн мөнгө, хүнсний бүтээгдэхүүн, эд материалууд нь ийнхүү эхнээсээ эзэддээ хүрч эхэлжээ.

БНСУ: Шөнийн клубд халдвар тархсаны улмаас хоёр дахь давалгаа эхэлж болзошгүй гэж сэрэмжилж байна
БНСУ: Шөнийн клубд халдвар тархсаны улмаас хоёр дахь давалгаа эхэлж болзошгүй гэж сэрэмжилж байна
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.