Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Банкны эздийг намд хандив өгөхийг хуулиар хориглосон атал саяын УИХ-ын сонгуулиар охин компаниараа дамжуулж хамгийн их хандив өгсөн нь тэд байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 26 секунд

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай улсын сүүлийн 30 жилийн улс төр, бизнесийн үйл ажиллагаанд гол оролцогч, нөлөөлөгч болсон хүмүүс бол банкны эзэд байгаа. Банкны эзэд сүүлийн 30 жилд Монголын улс төрд хэн байхыг ч тодорхойлдог болж, аль чөлөт байж болох биенесүүдийг эрхэлдэг болсон. Уул уурхай руу орсон. Хамгийн сүүлд эрчим хүч рүү орж байх шиг байна.

Тэгэхээр арилцааны банкны эздүүд өөрсдөө бизнес эрхэлж байна гэж бид сүүлийн 3, 4 парламент дамжиж ярьж байгаа. 2018 онд Банкны тухай хуульд өөрчлөлт орж, уг хуулийн 7.4.1-т дангаараа болон бусадтай хамтарч санхүүгийн зах зээлд ноёрхох, өөр хоорондоо, эсвэл гуравдагч этгээдэд давуу байдал бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, ийм үйл ажиллагаанд оролцохыг хориглосон. энэ заалтын хэрэгжилт ямар байгааг Монголбанк хянаж шалгадаг уу. Дүгнэлт хийж УИХ-д танилцуулах уу.

Өнгөрсөн хугацаанд Эрдэнэтийн 49 хувиас үүдсэн асуудал нэлээн өндрийг авч банкны эздийг хязгаарлъя гэдэг асуудал яригдаж байсан ч одоо улам өргөжиж байна. Хөгжлийн банк болон Нүүрсний сонсгол дээр банкны эзэд өөрсдөө бүх зээлийг авсан нь тодорхой болсон. Төрийн мөнгөөр томорч байгаа нь тодорхой болсон.

Улс төрийн нөлөөллийг нь багасгая гээд 2018 онд хийсэн Банкны хуульд, банкны эздийг улс төрийн намд хандив өгөхийг хориглосон. Гэтэл сүүлийн үед гарч байгаа мэдээллээс харахад 2024 оны УИХ-ын сонгуульд арилжааны охин компаниудаараа дамжуулж УИХ-ын гишүүдэд хамгийн их хандив өгсөн хүмүүс нь дандаа банкны эздийн компаниуд байна. Үүнд дүгнэлт өгч байгаа юу. Өөрөөр хэлбэл хуулиар хориглосон биш банкны эзэд энэ чуулганы танхимд суугаа гишүүдийн хэдэн хувийг санхүүжүүлж шийдвэр гаргаж байгаа вэ гэдэг асуудалд Монголбанк ажиллаж байгаа зүлй байна уу.

Гэрээс нь 400 сая төгрөг олдсон гэх Н.Одончимэгийг үргэлжлүүлэн хорих эсэх санал шүүхэд ирээгүй байна
Гэрээс нь 400 сая төгрөг олдсон гэх Н.Одончимэгийг үргэлжлүүлэн хорих эсэх санал шүүхэд ирээгүй байна
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.