Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тереза Рибейро: УИХ, ЗГ-ын бодлого, шийдвэр хүний эрхийг дээдлэхэд чиглэгдэж байгаад талархаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

IMG_7125.JPG

ХЭҮК-ын дарга Ж.Хунан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейрог 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байдал, тэр дундаа “худал мэдээлэл тараах”, “гүтгэх” гэсэн ойлголтын тодорхойлолт, аливаа хуулийн төсөлд Комиссын байр суурийг тусгах зохицуулалт хуулийн хүрээнд бүрдсэн эсэх зэрэг асуудлаар санал солилцов.

IMG_7102.JPG

Тодруулбал, ХЭҮК-ын дарга Ж.Хунан ХЭҮК-ын зүгээс хэвлэл мэдээллийн болон хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой асуудалд онцгойлон анхаарч, Ажлын хэсэг байгуулан ажилласан. Энэ хүрээнд хууль сахиулах байгууллага, сэтгүүл зүйн салбар болон иргэний нийгмийн байгууллагуудыг нэгдсэн нэг ойлголтод хүрэхэд нь манлайлал үзүүлэн оролцож байна.

IMG_7105.JPG

Комиссын зүгээс сэтгүүлчдийн аюулгүй байдалд үнэлгээ хийж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд тулгамдаж буй асуудал, олон нийтийн сүлжээгээр цацагдсан хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй бүх талын мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийж байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Үүний хариуд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейро “Монгол Улсын Их хурал, Засгийн газрын бодлого, шийдвэр хүний эрхийг дээдлэхэд чиглэгдэж, ХЭҮК-ыг чадавхжуулахад онцгойлон анхаарч байгаад талархаж байна. Хэвлэл мэдээллийн болон хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол ардчилал үр нөлөөтэй хэрэгжихэд чухал хүчин зүйл болдог.

IMG_7097.JPG

Ардчилсан тогтолцоог улам төгөлдөржүүлье гэвэл хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд онцгойлон анхаарах нь зүйтэй” гэдгийг дурдлаа.

Уулзалтад ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, Тамгын газрын дарга, Ц.Адъяахишиг, болон ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчийн албаны захирал Жүрген Хэсель, ахлах зөвлөх Элэна Черниавска, Адис Мустеданажик нар оролцлоо.

IMG_7119.JPG

Ташрамд дурдахад, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейро нь Португал Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хүний эрхийн Үндэсний Комиссын Ерөнхийлөгч зэрэг хариуцлагатай ажлыг хашиж байсан, улс төр, дипломат, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр арвин туршлагатай нэгэн юм.

“IPhone 14” утас парк дээр тоглож буй эзнээ аюулд өртлөө хэмээн тооцож, автоматаар түргэн тусламж дуудах нь ихэсчээ
“IPhone 14” утас парк дээр тоглож буй эзнээ аюулд өртлөө хэмээн тооцож, автоматаар түргэн тусламж дуудах нь ихэсчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.