Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж хуульчлан заасны дагуу өнөөдөр /2020.05.08/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгууллаа.

Улсын Их Хурал 2020 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны шинэ гишүүдийг томилсон тогтоолыг баталсан. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Бригадын генерал Сайннямбуугийн Баатаржав, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Барсүрэнгийн Баасандорж нарыг шинээр томилоод байгаа юм. Эдгээр гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулж, ёслолыг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт удирдав.

Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.

Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гардуулаад, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, гишүүн Д.Баяндүүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөх Б.Хатантуул болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

БНЭУ-руу ирэх долоо хоногт захиалгат нислэг үйлдэнэ
БНЭУ-руу ирэх долоо хоногт захиалгат нислэг үйлдэнэ
 
Голын эрэг нурж, согтууруулах ундаа хэрэглэсэн 38 настай эрэгтэй бургаснаас зуурсан байсныг аварчээ
Голын эрэг нурж, согтууруулах ундаа хэрэглэсэн 38 настай эрэгтэй бургаснаас зуурсан байсныг аварчээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц