УИХ-ын өнөөдрийн чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар АН-ын бүлгийн дарга Ц.Цогтгэрэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүн сэдвээр чуулганаар хийсэн мэдээлэлд үндэслэн АН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг танилцууллаа.
Тэрбээр, "Боловсролын салбар бол нийт хүн амын гуравны нэг нь шууд хамаардаг салбар. Гэвч сүүлийн 30 жил энэ салбарт бодлого хэрэгжүүлсэн. Үүний зургаан жилд үнэмлэхүй олонхоор эрх барьсан засгийн газруудын хэрэгжүүлсэн шинчлэл туйлын хангалтгүй байна.
Хүртээмжийг сайжруулах буюу хөрөнгө санхүүг нэмэгдүүлэх, тууз хайчах, алга ташихад анхаарсанаас биш сургалтын чанарыг ахиулахад анхаараагүй байна гэж бид үзэж байна.
Монголчууд бид цөөхүүлээ. Ийм учраас бид цаашид амьд үлдэхийн тулд, дэлхийн бодлогыг тодорхойлоход оролцох үүднээс булчингаа биш тархиа хөгжүүлэх нь зүйн хэрэг" гэлээ.